CRI Монгол радио

Хятадын цэргийн албанаас халагдсан дайчдын ажлын хурлыг Ши Жиньпин даргалжээ

Нийтэлсэн

Бүх Хятадын цэргийн албанаас халагдсан дайчдын ажлын хурал 7-р сарын 29-нд хуралдаж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал заавар гаргажээ. Мөн тэргүүний байгууллага нэгж, хувь хүнийг шагнан урамшуулж, цэргийн албанаас халагдсан нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин онцлохдоо, цэргийн албанаас халагдсан нөхөд бол нам, улс орны үнэт хөрөнгө бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн чухал хүчин. Цэргийн албанаас халагдсан нөхдийн ажил нь өөрчлөлт шинэчлэлийн ажил тогтвортой явагдах, цэрэг армийг хүчирхэгжүүлэх үйлстэй шууд холбоотой. Шинэ цаг эриний шинэ аянд цэргийн албанаас халагдсан дайчдын ажилд шинэ үүрэг хариуцлага хүлээлгэн өгөх нь чухал юм. Шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааг баримталж, намын 20-р их хурал болон ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 3-р бүгд хурлын зориг санааг бүрэн хэрэгжүүлж, эдийн засаг, нийгэмд үйлчлэх, үндэсний батлан хамгаалах, цэргийн бүтээн байгуулалтад үйлчлэх чиглэл бодлогыг сайтар хэрэгжүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлд шаардагдах зүйлийг тууштай ахиулж, мөн цэргийн албанаас халагдсан дайчдын хүсэн хүлээж байгаа зүйлийг гардан биелүүлж, өөрчлөлт нээлтийг бүх талаар гүнзгийрүүлж, зохион байгуулалтын удирдлагын тогтолцоо, ажлын үйл ажиллагааны тогтолцоо, бодлого, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгож, цэргийн албанаасаа халагдсаныхаа дараах ажил амьдралыг нь сайтар зохицуулан өгч, тэднийг бүх нийгэм нийтэд хүндлэгдсэн хүн болгох хэрэгтэй. Цэргийн албанаасаа халагдсан эрхэм олон дайчид хувьсгалын зориг санаагаа хэзээд баримталж, үзэл баримтлалаа тодорхой байлгаж, улс орондоо хүчээ өргөж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, хүчирхэг орныг байгуулах, үндэсний сэргэн мандлыг биелүүлэхэд илүү их хүчин зүтгэл гаргахыг хүсэж байна гэжээ.

Exit mobile version