CRI Монгол радио

Хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн хүчирхэг, тогтвортой хүчнийг байгуулахаар чармайна

Нийтэлсэн

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо 7-р сарын 30-ны үдээс хойш хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн хүчний бүтээн байгуулалтыг ахиулах асуудлаарх хамтын судалгааны 16 дахь хурлаа хийлээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хамтын судалгааг даргалах үеэрээ чухал үг хэлж, онцлон тэмдэглэхдээ, хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн хүчний бүтээн байгуулалтыг ахиулах нь үндэсний батлан хамгаалалт болон цэрэг армийн орчин үеийн шинэчлэлийн дотоод шаардлага байж, аюулгүйн өндөр түвшний хамгаалалтын чансаатай хөгжлийг хангахын зөв утга учир юм, энэ нь Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын агуу үйлсийг бүх талаар ахиулахад чухал ач холбогдолтой юм. Шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаагаар удирдуулахыг баримталж, үндэсний аюулгүй байдлын стратеги болон цэрэг армийн стратегийн их талд тулгуурлаж, дотоодын болон олон улсын хоёр томоохон нөхцөл байдлыг ерөнхийлөн нэгтгэж, хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах шинэ нөхцөл байдал, шинэ өвөрмөц онцлог, шинэ шаардлагыг ойлгож, үүрэг хариуцлагаа эрчимжүүлж, сэтгэхүй, арга барилаа шинэчилж, ажлын хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж, хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах орчин үеийн хүчирхэг, тогтвортой хүчнийг байгуулахаар хичээн чармайх ёстой гэжээ.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны энэхүү хамтын судалгааны хурал нь 8-р сарын 1 буюу Армийн баярын өмнөхөн боллоо. Ши Жиньпин ХКН-ын Төв Хороо болон Цэргийн Төв Зөвлөлийн нэрийн өмнөөс Ардын чөлөөлөх армийн бүх командлагч, дайчид, Зэвсэгт цагдаагийн офицер, дайчид, цэргийн энгийн албан хаагчид, цэрэг армийн нөөцөд алба хааж буй хүмүүст баярын мэнд хүргэсэн байна.

Ши Жиньпин тайлбар болон хэлэлцүүлгийг сонссоны дараа чухал үг хэллээ. Тэрээр хэлэхдээ, хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах салбар бол үндэсний бүрэн эрхт байдлын чухал билэгдэл, үндэсний аюулгүй байдлын чухал гарц, үндэсний хөгжлийн чухал баталгаа учир, манай нам үргэлж өндөр ач холбогдол өгсөөр ирсэн юм. Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Намын төв хороо хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах салбарын бүтээн байгуулалтыг улс орны удирдлагын чухал байр сууринд тавьсаар ирсэн юм, нам, төр, цэрэг, цагдаа, иргэний хамтын хүчин чармайлтыг бэхжүүлэхээр дамжин хил хязгаарын батлан хамгаалалтыг хүчирхэгжүүлж, хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах салбарын удирдлага, хамгаалалтын тогтолцоо, хүчний бүтэц, бодлогын тогтолцоо зэрэг томоохон цуврал шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлыг удирдан явуулж, хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах хэд хэдэн томоохон ажиллагааг удирдан гүйцэтгэж, Хятад улсын нутаг дэвсгэрийн бүрэн эрх болон далай тэнгисийн эрх ашгийг дорвитой хамгаалж, үндэсний аюулгүй байдал болон хөгжлийн стратегийн санаачилгыг хамгаалсан байна. Хятад улсын хил дагуух тэнгисийн агаарын довтолгооноос хамгаалах бүтээн байгуулалт түүхэн амжилт гаргаж, шинэ эхлэлийн цэг дээр зогссон байна гэжээ.

Exit mobile version