CRI Монгол радио

Усан сангийн бүсийн сайн дурынханд хариу захидал илгээв

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин Хубэй мужийн Ши-янь хотын Даньжянкөү усан сангийн бүсийн байгаль орчныг хамгаалах сайн дурынханд хариу захидал илгээжээ.

Ши Жиньпин захидалдаа, Сайн уу! Та нарын захидлыг хүлээн авлаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд усан сангийн орчмын олон иргэд сайн дурын үйлчилгээний багт нэгдэж, усны эх баялгаа тууштай хамгаалснаар, ус нь тунгалаг, уул нь ногоон, байгаль нь үзэсгэлэнтэй байгаад маш баяртай байна.

Өмнөд зүгийн усыг хойд зүг рүү дамжуулах төсөл нь нийт стратегийн ерөнхий зураг төсөл, урт хугацааны хөгжил, ард иргэдийн сайн сайхан амьдралтай нягт холбоотой. Усны эх үүсвэрийн экологийн орчныг хамгаалах нь хүн бүхний үүрэг хариуцлага юм. Та бүхэн сайн дурын үйлчилгээний үзэл санаагаа цаашид бадруулж, илүү олон хүнийг дайчлан усны эх баялгаа хамгаалж, хэмнэн, мөнх ногоон уулс, ариун тунгалаг устай, цэнгэг агаартай үзэсгэлэнт Хятад улсыг бүтээн байгуулж, хүн ба байгаль эвсэг зохицонгуй зэрэгцэн оршсон орчин үеийн хөгжилд илүү их хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна гэж бичжээ.

Exit mobile version