CRI Монгол радио

Хятад, Вьетнамын тэргүүн хатагтай нар уулзав

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 8 дугаар сарын 19-ний үдээс өмнө Ардын их хурлын ордонд ВКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНСВУ-ын дарга То Ламийн гэргий Нго Фуонг Ли-тэй  уулзжээ.

Пэн Лиюань хэлэхдээ, Хятад, Вьетнам бол уул усаараа залгалдсан найрсаг хөрш байж, утга зохиол, урлаг соёл, хоол унд зэрэг олон талаар ижил төстэй байдаг. Хоёр тал солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ойлголцлоо улам нэмэгдүүлж, Хятад, Вьетнамын найрамдалт үйлсийг тасралтгүй урагшлуулахыг хүсэж байна. Охид эмэгтэйчүүдийн хөгжлийн үйлсэд Вьетнам улс том чухал амжилт гаргасан, энэ талаар солилцоогоо эрчимжүүлж, харилцан туршлага судлахад Хятадын тал бэлэн байна. Хоёр орон залуучууд харилцан хэл соёлоосоо суралцаж, найрамдлаа бэхжүүлэхийг урамшуулан дэмжих ёстой гэжээ.

Тэргүүн хатагтай нар хамтдаа Хятадын ши дуурь, бүжиг, үндэстний хөгжим зэргийн тоглолт сонирхжээ.

Нго Фуонг Ли хэлэхдээ, эрхэм хатагтай та ЮНИСКО-ийн охид эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжих тусгай элчээр ажиллаж, чухал үүрэг гүйцэтгэж буйг биширч хүндэтгэж байна. Миний бие Хятад улсын урлаг соёлыг маш их сонирхдог бөгөөд хоёр орон тус салбарт солилцоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна. Охид эмэгтэйчүүдийн үйлсийг ахиулж, залуусын солилцоог эрчимжүүлэхээр дамжин ойлголцоо нэмэгдүүлж, хоёр ард түмний найрамдлыг бэхжүүлэх ёстой гэжээ.

Exit mobile version