CRI Монгол радио

Ши Жиньпин зуны 33 дахь олимпын наадамд оролцсон Хятадын баг тамирчныг хүлээн авч уулзжээ

Нийтэлсэн

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 8-р сарын 20-нд Ардын их хурлын ордонд “Парис-2024” зуны 33 дахь олимпын наадамд оролцсон Хятадын баг тамирчныг хүлээн авч уулзжээ.

Ши Жиньпин, Парисын олимпын наадмын үеэр та бүхэн хүч сэтгэлээ нэгтгэж, авьяас чадвараа сорьж, үүрэг хариуцлагаа ухамсарлаж, маш сайн амжилт гаргаж, эх орон, ард түмэндээ яруу алдар авчирсан билээ. Би ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн нэрийн өмнөөс амжилт бүтэмжээр дүүрэн эх орондоо буцан ирсэн та бүхнийг халуунаар угтаж, баяр хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. Мөн Хятадын спортын салбарын бүх нөхдөд чин сэтгэлийн мэндчилгээ, талархал дэвшүүлж байна гэжээ.

Exit mobile version