CRI Монгол радио
Дэн Шяопин агсны мэндэлсэн 120 жилийн ойг дурсан тэмдэглэх хурал болов
ХКН-ын Төв хороо 8-р сарын 22-нд Ардын их хурлын ордонд хуралдуулж, Дэн Шяопин агсны мэндэлсэн 120 жилийн ойг дурсан тэмдэглэжээ. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Төв хорооны Цэргийн зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлыг даргалж, чухал үг хэллээ.
Тэрээр онцлохдоо, нөхөр Дэн Шяопин бол ХКН, АЧА, Хятадын нийт ард түмний хүндэтгэлийг хүлээсэн гарамгай удирдагч бөгөөд агуу марксист, агуу пролетарийн хувьсгалч, улс төрч, цэргийн стратегич, дипломатч, коммунист тэмцэгч юм. Мөн ч ХКН-ын хоёр дахь үеийн гол удирдагч, Хятадын социалист өөрчлөлт, орчин үеийн шинэчлэлийн ерөнхий дизайнер, Хятадын онцлогтой социализмын замыг нээгч, Дэн Шяопиний онолыг үндэслэгч, дэлхийн энх тайван, хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан агуу интернационалч билээ. Түүний нам, ард түмэн, улс үндэстэн, тэрчлэн дэлхий нийтэд оруулсан гайхалтай хувь нэмэр нь түүхэнд мөнхлөгдөн, хойч үеийнхэндээ урам зориг хайрласаар байх болно гэжээ.