CRI Монгол радио

“Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” сэдэвт бага хурал Бээжинд зохиогдлоо

Нийтэлсэн

9-р сарын 5-нд, “Хятад Африк хамтдаа эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжин ажиллая” Хятад Африкийн эмэгтэйчүүдийн боловсролын сэдэвт бага хурал 9-р сарын 5-нд Бээжинд зохиогдож, Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий, ЮНЕСКО-гийн охид эмэгтэйчүүдийн боловсролын асуудал эрхэлсэн тусгай элч Пэн Лиюан уг бага хуралд оролцож, үг хэлжээ. Мөн Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Хятадад ирсэн Африкийн 26 орны удирдагчийн гэргий, төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцжээ.

Хятад улсын гучаад жилийн турш хэрэгжүүлж ирсэн эмэгтэйчүүд боловсрол эзэмшихээр дамжин сайн сайхан амьдралд хүрсэн ололт амжилтын талаар Пэн Лиюань танилцуулж, сүүлийн жилүүдэд Африкийн орнуудын эмэгтэйчүүд боловсрол хүртэхээр дамжин өөрийн үнэ цэнэтэй амьдралаа олсныг өндрөөр үнэлжээ.

Пэн Лиюань мөн Африкийн зочид төлөөлөлтэй хамтдаа хүүхдийн найрал дуу, Бээжин дуурийн үзүүлбэр, Бээжин уламжлалт соёл, эмэгтэйчүүдийн боловсрол эзэмшихээр дамжин олсон ололт амжилтыг харуулсан үзүүлбэртэй үзэж тахилцжээ.

Exit mobile version