CRI Монгол радио

Пэн Лиюань Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпиний гэргий Пэн Лиюань 9-р сарын 5-нд Бээжин хотноо Конго улсын ерөнхийлөгчийн гэргий Антуанеттатай хамт цайлав.

Антуанетта Африкийн эрүүл мэндийн салбарт урт хугацааны турш хичээл зүтгэл оруулсныг Пэн Лиюань сайшаагаад, Хятад улс Конго улстай найрсаг харилцаж, бие биедээ дэмжлэг үзүүлсээр ирсэн. Хоёр талын олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа улам эрчимжиж, хоёр орны ард иргэдэд үр өгөөжөө хүртээхийг хүсэж байна гэжээ.

Хятад улс, ялангуяа Пэн Лиюань Африкийн эрүүл мэндийн салбар, эмэгтэйчүүд, хүүхдийн хөгжлийг дэмжихэд үнэтэй дэмжлэг үзүүлсэнд Антуанетта талархал илэрхийлээд, Хятад улстай эрүүл мэнд, боловсрол зэрэг салбар дахь солилцоо, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Африк Хятадын найрсаг харилцааг бэхжүүлэхэд илүү их хүчин зүтгэл гаргахад бэлэн байна гэжээ.

Exit mobile version