CRI Монгол радио

Парисын олимпод зориулсан дурсгалын баримлыг байрлуулах ёслол болов

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 9-р сарын 6-ны өдөр, ХТРТ-ээс Францын Үндэсний Олимпын Хороо болон Спортын зөвлөлд бэлгэлсэн “Хамтдаа нэгэн завиар урагшлан туулъя” хэмээх том оврын дурсгалын баримлыг байрлуулах ёслолын арга хэмжээ, түүнчлэн “Олимпын энх тайвны цэцэрлэгт хүрээлэн”-гийн нээлтийн ёслол Францын Иль-де-Франс мужийн Нойси Ле Гранд хотын Катара шилтгээнд болов. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын яамны дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн тус арга хэмжээнд зориулан баярын захидал илгээжээ. Хятадаас Францад суугаа Элчин сайд Лу Ша-е, Францын Үндэсний Олимпийн Хорооны Соёлын үйл хэрэг хариуцсан албан тушаалтан Стефен Хато, Нойси Ле Гранд хотын дарга Бригитте Массини нар арга хэмжээнд оролцож үг хэллээ.

Шэнь Хайшюн хэлэхдээ, Хятад Франц хоорондоо дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг дусргаж, түүнчлэн Парисын олимпод сайн сайхныг хүсэн бэлгэдсэн энэхүү найрамдлын бэлэгийг Катара шилтгээнд мөнхөд байрлуулсан нь Хятад, Франц хоёр орон бэрхшээлийг хамтдаа туулж, гар нийлэн урагшилж буйг тод харуулж, түүнчлэн олимпын хөдөлгөөний “энх тайван, найрамдал, хөгжил дэвшил”-ийн эрхэм дээд үзэл баримтлалыг тусгасан юм. “Олимпын энх тайвны цэцэрлэгт хүрээлэн” нэгэн зэрэг нээгдсэн нь орчин үеийн олимпын хөдөлгөөний эхлэл болсон хотод олимпын үзэл санааг мэдрэх, солилцоо, яриа хэлцэл өрнүүлэх цоо шинэ газар нэмсэн юм. Бид Хятад, Францын олон салбарын хүмүүс олимпын наадмаар гүүр холбоос болгож, өөр өөр соёл иргэншлийн солилцоо, яриа хэлэлцээг хамтдаа ахиулж, олон орны ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг ахиулж, олимпын хөдөлгөөний нэн олон амжилтын түүхийг хамтдаа бичиглэж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтад илүү их хүчин чадлаа нэмэрлэхийг хүсэж байна гэв.

Францын Үндэсний Олимпийн Хорооны Соёлын үйл хэрэг хариуцсан албан тушаалтан Стефен Хато Парисын олимпод зориулсан “Хамтдаа нэгэн завиар урагшлан туулъя” хэмээх томоохон дурсгалын баримал нь олимпын гурван үндсэн үнэт зүйл болох дээд амжилт, хүндэтгэл, нөхөрлөлийг бүрэн харуулж байна гэж тэмдэглэв.

Парисын олимпод зориулан бүтээсэн “Хамтдаа нэг завиар урагшлан туулъя” хэмээх том хэмжээний дурсгалын баримлыг ОУОХ-ны Олимпийн урлагийн элч, Хятадын нэрт уран барималч Хуан Жянь урласан байна.

Exit mobile version