CRI Монгол радио

Фижигийн Ерөнхий сайд Стивен Рабука ХТРТ-д тусгай ярилцлага өглөө

Нийтэлсэн

Саяхан Фижигийн Ерөнхий сайд Стивен Рабука Хятадад айлчлал хийх үеэр ХТРТ-д тусгай ярилцлага өглөө.

Сэтгүүлч: Та саяхан Ши Жиньпин даргатай уулзалт хийлээ, уулзалтын үр дүн ямар байна?
Ерөнхий сайд Стивен Рабука: Ши Жиньпин даргатай хийсэн уулзалт маш амжилттай болоо, миний хүлээлтээс давсан. Ши Жиньпин дарга бол 1.4 тэрбум хүн амтай том улсыг удирдаж буй агуу удирдагч, өөрөө 1 сая хүрэхгүй хүн амтай арлын орноос ирсэн болохоор сандрах байхаа гэж бодсон. Энэ уулзалт надад маш их ач холбогдол өглөө. Надад дэлхийн хамгийн агуу удирдагчдын нэгтэй найрсгаар ярилцах боломж олдсон. Би маш их баяртай байна.

Рабука 1994 онд Хятадад айлчилж байсан юм. 30 жилийн дараа тэрээр Хятадад дахин айлчлахдаа Юньнань мужийн Малипо нутгаас айлчлалаа эхлүүлсэн юм. Малипо сянь нь нэгэн цагт Хятадын хамгийн ядуу бүс нутгийн нэг байсан ч зорилтот бодлогын дэмжлэг, аж үйлдвэрийг хөгжүүлэх олон төслүүдийн үр дүнд тус нутаг 2020 онд нэн ядуурлаас ангижирсан юм.

Манай улсад ийм их өөрчлөлтийг хааахан олж хараагүй байна гэж Рабука хэлэв. Тэрээр Хятадын хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратеги болон орон нутгийн онцлогийн талаар гүнзгий ойлголттой болохын тулд Малипо сянийг зорьж, хөдөө аж ахуй, үндэстний соёлыг хамгаалах талаар тосгоны иргэдтэй чөлөөтэй ярилцлаа.

Тэрээр хэлэхдээ, Хятад улс шинэ эрчим хүчний хувьд дэлхийн ихэнх орноос хол түрүүлж байна. Бид өөрчлөлтийг түргэтгэж, илүү хурдтай хөгжилд хүрнэ гэж найдаж байна. Фижи улсад ашиглагдаагүй их хэмжээний усан цахилгааны эх баялагтай бөгөөд бид газрын тос, байгалийн хийг үргэлжлүүлэн худалдаж авахын оронд тэдгээрийг цаашид хөгжүүлэх боломжтой байхыг хүсч байна.

Exit mobile version