CRI Монгол радио
“Шинэ эриний Хятад улс шинэчлэлээ гүнзгийрүүлэх дэлхийн боломжууд” дэлхийн яриа хэлэлцээ Абу Дабид боллоо
Орон нутгийн цагаар 7-р сарын 23-ны өдөр Хятадын төв радио телевизээс зохион байгуулсан “Шинэ эриний Хятад улсын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх дэлхийн боломжууд” сэдэвт АНЭУ-ын тусгай чуулган Абу Дабид амжилттай болж өнгөрлөө. ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын Төв радио телевизийн захирал Шэнь Хайшюн видео илтгэл тавив. БНХАУ-аас АНЭУ-д суугаа Элчин сайд Жан Имин, АНЭУ-ын Trend судалгаа, зөвлөх төвийн дарга Мохаммед Али, Персийн булангийн бүс дэх олон улсын худалдааг дэмжих Хятадын зөвлөлийн ахлах төлөөлөгч Жао Лиян, редактор Хамад Калби нар оролцов. АНЭУ-ын Абу Даби дахь Холбооны сонины дарга яриа хэлэлцээнд оролцож, үг хэллээ. Энэхүү арга хэмжээнд Хятад, АНЭУ-ын улс төр, бизнес, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид зэрэг 100 гаруй зочид оролцов.
Шэнь Хайшюн хэлэхдээ, дэлхий дахины анхаарлыг татсан Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал шинэ эриний Хятад улсын хувьд чухал үйл явдал боллоо. Хятад маягийн орчин үеийн байгуулалт нь Хятад улсын өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх сэдвийн хувьд өөрчлөлт нээлтийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, өөрчлөлт нээлтийн хэтийн төлөвийг нээх болно. Хятад улс шинэ эриний өөрчлөлтийг иж бүрэн гүнзгийрүүлэх нь Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтаар үндэстний сэргэн мандалтыг иж бүрнээр ахиулж, хүчирхэг улс орныг байгуулах гол алхам юм гэжээ.