CRI Монгол радио
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хороо хуралджээ
7-р сарын 30-нд хуралдсан ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг Ши Жиньпин даргалж, өнөөгийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагад судалгаа шинжилгээ хийж, оны сүүлийн хагасын эдийн засгийн ажилд байршуулалт хийсэн бөгөөд “хэлбэрийн үзэлд засан цэгцлэлт явуулж, үндсэн шатны ажлыг хөнгөлөх тухай заалтууд ”-ыг хянан хэлэлцжээ.
Уг хуралд онцлохдоо, оны сүүлийн хагаст өөрчлөлт шинэчлэлийг тогтвортой хийж, шинэ хөгжлийн тогтолцоог хурдтай байгуулж, тухайн бүс нутагт тохируулан шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж, өндөр чанартай хөгжлийг ахиулж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах замаар өөрчлөлт шинэчлэлтийг бүх талаар гүнзгийрүүлж, макро тохируулалтын хүчээ нэмэгдүүлж, инновацид суурилсан хөгжлийг гүнзгийрүүлж, дотоодын хэрэглээний орон зайг тэлж, зах зээлийн урьдчилсан төсөөллийг тогтвортой байлгаж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг баталж, ардын амьжиргааг бодитоор баталгаажуулж, нийгмийн тогтвортой байдлыг хадгалж, бүтэн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтоо тууштай сайтар биелүүлэх ёстой гэжээ.