CRI Монгол радио

Хятадын Коммунист Намын төв хороо нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн симпозиум хуралдуулав

Нийтэлсэн

7-р сарын 26-нд Хятадын Коммунист Намын Төв Хороо Жүннанхайд нам бүлгийн бус зүтгэлтнүүдийн симпозиум зохион байгуулж, эдийн засгийн өнөөгийн байдал болон оны сүүлийн хагаст хийх эдийн засгийн ажлын талаар ардчилсан нам бүлгүүд, Бүх Хятадын үйлдвэр худалдааны холбооны хариуцлагатан болон нам бус хүмүүсийн төлөөллийн санал санаачилгыг сонсов. Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин дээрх симпозиумыг даргалж, чухал үг хэлж онцлохдоо, оны сүүлийн хагаст эдийн засгийн ажлыг сайн гүйцэтгэхийн тулд, Хятадын Коммунист намын 20-р их хурал болон ХКН-ын 20-р сонгуулийн Төв хорооны 2-р бүгд хурал, 3-р бүгд хурлын үзэл санааг бүх талаар тууштай хэрэгжүүлж, тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ ахиц дэвшилд тэмүүлэх ерөнхий өнгө аясыг баримталж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн, оновчтой, иж бүрэн хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, үйлдвэрлэлийн шинэ хүчийг орон нутгийн нөхцөл байдалд тохируулан хөгжүүлж, өндөр чанартай хөгжлийг дорвитой ахиулж, Хятад маягийн шинэчлэлийг ахиулахын эргэн тойронд өөрчлөлтийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэхэд анхаарч, макро хяналтын хүчин чармайлтаа нэмэгдүүлж, инновацид тулгуурласан хөгжлийг гүнзгийрүүлж, дотоодын эрэлтийн боломжийг гүнзгий ашиглаж, шинэ хөдөлгөгч хүч, шинэ давуу талыг тасралтгүй сайжруулж, аж ахуйн нэгжийн эрч хүчийг нэмэгдүүлж, зах зээлийн хүлээлтийг тогтворжуулж, нийгмийн итгэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн тогтвортой сэргэлтийг бэхжүүлж, ард түмний амьжиргааг үр дүнтэй хамгаалан сайжруулж, нийгмийн тогтвортой байдлыг хадгалж, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх жилийн зорилтоо тууштай биелүүлэх ёстой гэжээ.

Exit mobile version