CRI Монгол радио

Соёлын болон байгалийн өвийг хамгаалах, өвлүүлэх, ашиглах ажлыг эрчимжүүлэх тухай чухал зааварчилгаа өгөв

Нийтэлсэн

БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан соёлын болон байгалийн өвийг хамгаалах, өвлүүлэх, ашиглах ажлын тухайд чухал зааварчилга өгч, “Бээжин хотын төв тэнхлэг – Хятадын хамгийн тохиромжтой хот суурины дэг жаягийн шилдэг бүтээл” болон “Бадайн жарны цөл нуур элсний хослол”, “Хятадын шар тэнгисийн бэлчирт орших үндэсний дархан цаазат газар \2 дугаар бүлэг\” зэрэг нь ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлсэн явдал нь бодисын болон оюун санааны соёл иргэншлийг уялдуулан зохицуулсан, хүн байгалийн эв нийцтэй байдлыг ахиулсан Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг биелүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй, дэлхийн соёл иргэншилд өнгө нэмэрлэж байгаа болно гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, дээр дурдсан газрууд ЮНЕСКО-д амжилттай бүртгүүлсэн боломжийг ашиглан соёлын болон байгалийн өвийг бүхэлд нь системтэй хамгаалахаа эрчимжүүлж, өвийн хамгаалалтын хүчин чадамж, түвшнийг дээшлүүлж, Хятадын үндэстнүүдийн соёлын болон байгалийн үнэт өвийг сайтар сахин хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн соёлын болон байгалийн өвийг өвлөн уламжлах, ашиглах ажлыг үргэлжлүүлэн сайтар хийж, шинэ цаг эринд амьжиргааны шинэ эрч хүчээр сэлбэж, иргэд түмний эрэлт шаардлагыг улам сайн хангах хэрэгтэй. Эл салбарын олон улсын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлж, бодит үйл ажиллагаагаараа дэлхийн соёлын санаачилга, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг ахиулах талд улам их үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Exit mobile version