CRI Монгол радио

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Эрик Маскин тусгай ярилцлага өгөв

Нийтэлсэн

Саяхан 2007 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналт Эрик Маскин Хятадад айлчлан олон улсын суурь шинжлэх ухааны хоёрдугаар бага хуралд оролцох  үеэрээ ХТРТ-д тусгай ярилцлага өгсөн юм.

Эрик Маскин: Энэ хурлын хувьд, суурь шинжлэх ухаан бол өөр чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хэлж байгаагаараа бас чухал ач холбогдолтой юм. Шинжлэх ухаан, технологийн бүхий л агуу дэвшил бол суурь шинжлэх ухаанд тулгуурлана гэдгийг түүх өгүүлж байна гэв.

Эрик Маскин хэлэхдээ: Олон улсын суурь шинжлэх ухааны бага хурал нь салан тусгаарлах хүчний эсрэг тэмцэх индэр болж, биднийг дахин нэгтгэж, олон улсын хамтын ажиллагаа явуулах боломж олгосон гэж би үзэж байна гэжээ.

Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улс гайхалтай ахиц дэвшил гаргасан. Хятад улсын амжилтад хэд хэдэн нууц бий. Нэгдүгээрт, Хятад улс зах зээлийн эдийн засгийг хөгжүүлсэн. Хятадын эдийн засгийн хөгжилд зах зээлийн хүчин чухал үүрэг гүйцэтгэсэн. Зах зээлийн эдийн засгаас гадна Хятад улс дэлхий дахинд нээлттэй болж байгаа нь бас зөв зам руу чиглэсэн чухал алхам юм. Гадаадад нээлттэй байлгах, сайн олон улсын зах зээл нь хамгийн чухал туршлага юм. Нэмж дурдахад, Хятадын засгийн газрын зохион байгуулалтын бүтэц ч миний бодлоор онцгой амжилттай байна. Хятадад төв засгийн газар, муж, орон нутгийн захиргаа байдаг. Хятадын муж бүрийн эдийн засаг өөр өөрийн онцлогтой бөгөөд тэдний хоорондын өрсөлдөөн нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлсэн. Энэ бүтцийн хүрээнд Хятад улс бас зарим газруудад туршилтын цэг хэрэгжүүлсэн, энэ нь ч мөн Хятад улсын амжилтад хүрсний бас нэгэн нууц гэж би үзэж байна. Энэ бол эдийн засгийн маш сайн сэтгэхүй юм гэж Эрик Маскин тэмдэглэв.

Профессор Эрик Маскин тусгай ярилцлагадаа, Хятад улсын эдийн засаг нь дэлхий дахины хувьд аз бөгөөд сайн цаг үед өсөлтийн хөдөлгүүр болж, сорилттой тулгарах үед илүү олон итгэлтэй байдлыг хангаж байна гэсэн бөгөөд залуучууд сониуч сэтгэхүйтэй байж, янз бүрийн чиглэлээр урлагийн “гоо сайхныг” судлахыг урамшуулав. Тэрээр мөн улс орнууд хамтран ажиллаж, нээлттэй, хуваалцаж, цаг үеийн хөгжил дэвшлийг хамтдаа ахиулахыг хүсэж буйгаа илэрхийлэв.

Exit mobile version