CRI Монгол радио
Баруун бүс нутгийг цаашид хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв
ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо наймдугаар сарын 23-ны өдөр хуралдаж, “Баруун бүсийн хөгжлийг цаашид ахиулж, шинэ хэв маягийг бүрдүүлэх тухай бодлого арга хэмжээ” -г хянан хэлэлцэв. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг даргалжээ.
Баруун бүсийг хөгжүүлэх нь Намын Төв Хорооноос гаргасан стратегийн томоохон шийдвэр юм гэж хурлаас онцлон тэмдэглэж, Намын төв хорооны стратегийн зорилгыг гүн гүнзгий ойлгож, баруун бүс нутгийг хөгжүүлэх нь Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулахад ямар байр, үүрэг хариуцлагатай байгааг зөв ойлгон, стратегийн түвшинд хэвээр чухалчлан, тууштай хэрэгжүүлж, их хэмжээний хамгаалалт, өргөн цар хүрээтэй нээлт, өндөр чанартай бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулж, шинэ хөгжлийн хэв маягийг хурдацтай бүрдүүлэн, бүс нутгийн ерөнхий хүч болон тогтвортой хөгжлийн чадвараа нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.