CRI Монгол радио

Ши Жиньпин, Владимир Путин нар харилцан баярын мэндчилгээ дэвшүүлэв

Нийтэлсэн

Аравдугаар сарын 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд зориулан харилцан баярын цахилгаан илгээж, халуун мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Орос бол бие биенийхээ хамгийн том хөрш, хоёулаа дэлхийн том гүрэн, хөгжиж буй зах зээлийн чухал орнууд юм. Дипломат харилцаа тогтоосон 75 жилийн турш хоёр тал хоёр орон, хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд тулгуурлан, түүхийн туршлагыг гүнзгий дүгнэсэн үндэс дээр, Хятад Оросын харилцааг тасралтгүй шат ахиулсаар ирсэн. Ялангуяа шинэ эринд орсноос хойш, Ерөнхийлөгч Путин бид хоёрын стратегийн хамтын удирдлага дор, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа илэрхий үр дүнд хүрч, үеийн үед найрсаг байж, хоёр орны ард түмний амьжиргааг дээшлүүлэх, эрх тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлыг дэмжих, хүртээмжтэй эдийн засгийн даяаршилд чухал хувь нэмэр оруулж байна гэжээ.

Ши Жиньпин цааш нь хэлэхдээ, Хятад, Оросын харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалд үздэг, ерөнхийлөгч Путинтэй хамт, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойгоор боломж болгож, хоёр орны харилцааны чиг хандлагыг тууштай хэрэгжүүлэхэд бэлэн байна. Мөн хоёр орны өндөр чанартай хөгжил, шинэчлэлийг хамтдаа ахиулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахын тулд шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна.

Путин хэлэхдээ, Орос, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойд чин сэтгэлийн баяр хүргэж байна. Орос, Хятадын ойр дотно, харилцан ашигтай харилцаа цаг хугацааны шалгалтыг туулж ирсэн. Одоогоор Орос, Хятадын харилцаа түүхэн хамгийн дээд түвшинд байна. Ши Жиньпин дарга бид хоёрын уулзалтаар тохиролцсон цуврал нийтлэг ойлголтыг хоёр тал тууштай хэрэгжүүлж, шинэ эриний Орос Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг цаашид бэхжүүлж, Еврази, дэлхийн аюулгүй, тогтвортой байдлыг ахиулна гэдэгт итгэж байна.

Exit mobile version