CRI Монгол радио

ХАЧА Тайванийн хоолойд цэргийн сургуулилт хийв

Нийтэлсэн

10-р сарын 14-нд Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Зүүн байлдааны бүс хуурай, далай, агаарын болон пуужингийн хүчнийг зохион байгуулж, Тайваний хоолой, Тайваний арлын хойд хэсэг, өмнө хэсэг, зүүн хэсэгт “Хамтарсан сэлэм-2024В” сургуулилт хийж, байлдааны бүсийн армийн бодит хамтарсан байлдааны чадварыг туршиж үзлээ. Ляонин нисэх онгоц тээгч хөлөг онгоцны флот Тайванийн арлын зүүн хэсэгт болсон сургуулилтад оролцов. Энэ нь “Тайваний тусгаар тогтнол”-ыг эрэлхийлж буй салан тусгаарлах үзлийн өдөөн хатгалгад хүчтэй сануулга өгч, үндэсний бүрэн эрхт байдлыг хамгаалах, үндэсний эв нэгдлийг хамгаалах хууль ёсны бөгөөд зайлшгүй хариу барьж буй хэрэг юм.

“Тайваний тусгаар тогтнолын төлөө зүтгэгч”, “энх тайвныг сүйтгэгч”-ийн хувьд Тайванийн бүсийн удирдагч Лай Чиндэ саяхан “10-р сарын 10”-д хэлсэн үг нь “шинэ хоёр улсын онол”-ыг илүү системтэй, илүү хүчтэй сөргөлдөх сэтгэлгээтэй, илүү өдөөн хатгасан утга санаатай болгож, зориудаар хоёр эргийн харилцааг хурцадмал байдалдтай болгож, Тайваний хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг ноцтой алдагдуулж байна. Лай Чиндэ түрүүлж “тусгаар тогтнол”-ыг эрэлхийлж, өдөөн хатгалга хийсний хариуд эх газар хариу барьж буй нь зүй ёсонд нийцэх болно.

Лай Чиндэгийн яриа маш их хуурамч, хор хөнөөлтэй. Тэрээр “Тайванийн тусгаар тогтнол” гэсэн салан тусгаарлах үзэл санааг “системийн тулаан” болгон багцалж, “ардчилал ба авторитаризм” гэсэн худал яриаг өдөөн хатгаж, “дэлхийн ардчилсан нийлүүлэлтийн сүлжээнд гол байр сууриа баталгаажуулна” гэж мэдэгдэв. Үүний мөн чанар нь үзэл баримтлалын төөрөгдөлд оруулж, “Бүгд найрамдах Хятад улс” гэгчийг “Тайвань”-тай адилтгаж, “ардчилал” нэрийн дор “Тайванийн асуудлыг олон улсын болгох” оролдлого хийж, үүгээрээ “гадаадын улс орнуудад найдах” гэсэн санааг агуулж байна.

 Уг нь тэрээр ардчиллын мөн чанараас хазайж, олон нийтийн санаа бодлыг Тайваний нийгэмд хүчээр суулгаж, “ногоон терроризм”-ийг бий болгож, ардчиллын үзэл санааг уландаа гишгэсэн; “Ардчилал” гэж амандаа “Тайваний тусгаар тогтнол”-д бүрэн үйлчлэх нь “хуурамч ардчилал”, “Тайваний жинхэнэ тусгаар тогтнол”-д оролцож байна. Үнэндээ тэрээр ардчиллын мөн чанараас хазайж, олон нийтийн санаа бодлыг Тайваний нийгэмд хүчээр суулгаж, “ногоон терроризм”-ийг бий болгож, ардчиллын үзэл санааг уландаа гишгэсэн. Түүний яриад байгаа “ардчилал” гэгч нь тэр чигтээ “Тайваний тусгаар тогтнол”-д үйлчилж, “хуурамч ардчилал”-аар“Тайваний жинхэнэ тусгаар тогтнол”-д үйлчлүүлэхийг оролдож байна.

Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм юм. Энх тайван, хөгжил, солилцоо, хамтын ажиллагаа нь Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтнүүдийн нийтлэг хүсэл эрмэлзэл юм. “Тайванийн тусгаар тогтнол” нь Тайваний хоолойн энх тайван, тогтвортой байдалд үл нийцэх бөгөөд Тайваний хоолойн хоёр эргийн эх орон нэгтнүүдийн ашиг сонирхол, сайн сайхан байдалд харшлах явдал юм. “Тайваний тусгаар тогтнол”-ын өдөөн хатгалга нэг өдөр үргэлжилж байвал Хятадын ардын чөлөөлөх арми эрс эсэргүүцэл илэрхийлж, улс орны бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалах болно. Лай Чиндэгийн зэрэг хүмүүс өдөөн хатгалга хийх тусам шийтгүүлэх өдөр нь улам ойртож байна гэсэн үг юм.

Exit mobile version