Дэлхий

Азербайжан улс 2026 оны жүдогийн ДАШТ-ийг зохион байгуулна

Нийтэлсэн

Олон Улсын Жүдогийн Холбоо (IJF)-ноос 2026 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ийг зохион байгуулах улсыг зарлалаа.

Тодруулбал Азербайжан улс хоёр жилийн дараа болох ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар болжээ. Энэ тэмцээнээр 2028 оны Лос-Анжелес олимпын оноог олгож эхлэх юм.

Азербайжан улс 2018 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулж байв.

Манай улсаас гурван жүдоч дэлхийн медальтан болсон түүхтэй. Тодруулбал Л.Отгонбаатар, Ө.Дүүрэнбаяр нар хүнд жинд хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Д.Сумъяа хүрэл медаль зүүсэн билээ.

Сонирхуулахад 2025 оны ДАШТ-ийг Унгарын Будапешт, 2027 оны тэмцээн Казахстанд болох юм.

 

Эх сурвалж: IJF

Exit mobile version