Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Гадаад төлбөр тооцооны цахим луйвраас сэргийлэх сургалт боллоо

Нийтэлсэн

Хамгийн олон харилцагчтай банкны хувьд ХААН Банк бүх төрлийн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өрсөлдөхүйц нөхцөл, шийдэл давуу талуудыг санал болгоход анхаардаг билээ.

Банк санхүүгийн үйлчилгээ хурдацтай өөрчлөгдөн шинэчлэгдэхийн хэрээр харилцагч иргэд, аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл шуурхай хүргэх, санхүүгийн боловсрол мэдлэг олгох, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд нь туслах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

 

 

ХААН Банкны хувьд харилцагчдадаа зориулсан бүх төрлийн сургалт, хөгжлийн хөтөлбөрийг байнга зохион байгуулдаг. 2024 оны 10-р сарын 16-ны өдөр ХААН Банкны харилцагч байгууллагын санхүү, гадаад төлбөр тооцоо хариуцсан удирдах ажилтнууд болон жижиг дунд бизнес эрхлэгч 160 гаруй оролцогчдод зориулан гадаад төлбөр тооцоонд учирч болзошгүй эрсдэл, гадаад гүйлгээнд тавигдах хяналт, цахим луйврыг таних, урьдчилан сэргийлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа.

Гадаад гуйвуулга дамжуулах үйлчилгээ нь гадаад худалдааны бизнес эрхэлдэг, цаашлаад  гадаадаас авч байгаа үйлчилгээ, хэрэглээний төлбөрийн гуйвуулга байнга хийж байдаг харилцагчдын тогтмол авдаг банкны чухал бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Тиймээс энэхүү сургалтаар дамжуулан гадаад гүйлгээ хийхэд гардаг эрсдэлүүдийн талаар мэдлэг мэдээлэл олгож, ирээдүйд эдгээр эрсдэлийг хэрхэн бууруулж болох талаар ярилцлаа.

Мөн сургалтаар комплаенсийн тухай мэдээлэл танилцуулж, хууль, зөвлөмж, хоригийг сахиж мөрдөх нь чухал талаар хэлэлцсэн юм. Банкны зүгээс тавьдаг комплаенсийн шаардлагууд нь хэрхэн ОУ-ын тэргүүн туршлагад нийцэж байгаа болон харилцагчдын аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой талаар мэдлэг ойлголт өглөө.

Сургалтын төсгөлд Монгол Улсад төдийгүй олон улсад түгээмэл үйлдэгдэж буй цахим залилан болон гадаад гуйвуулгатай холбоотой кэйсүүдийг танилцуулж ярилцлаа. Технологийн эрин үед амьдарч буй бидний хувьд кибер залилан, луйврын  хэргийн тоо урьд өмнөхөөс нэмэгдэж, эрсдэл учруулж байгаа. Хэрхэн сонор сэрэмжтэй байж, цахим залилан, луйврын үйлдлийг танин мэдэх, түүнээс сэргийлэх арга замд анхаарал хандуулснаар бид эдгээр гэмт хэргээс урьдчилан сэргийлж, бизнес эрхлэгчдэд учрах эрсдэлийг бууруулах боломжтой юм.

                                                Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр1 долоо хоног өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг1 долоо хоног өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол1 долоо хоног өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо