Бидэнтэй нэгд

Улс төр

М.Нарантуяа намаасаа хөөгдвөл УИХ-ын гишүүн хэвээр үлдэж чадах уу?

Нийтэлсэн

Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны хурал өнгөрсөн амралтын өдөр (2024.10.20) Төрийн ордонд болжээ. Энэ хурлаар намын дэд дарга нарыг чөлөөлснөөс гадна намын зарим гишүүн УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намаас хөөх санал гаргасныг хэлэлцжээ.

Тус нам таван эрэгтэй, дөрвөн эмэгтэй, нийт 9 дэд даргатай байсан ч өчигдрийн хурлаар бүх дэд даргаа огцруулсан байна. УИХ-ын гишүүн М.Нарантуяа өнгөрөгч дөрөвдүгээр сард тус намын дэд даргаар томилогдсон бол ийнхүү 6 сарын дараа албан тушаалаа хүлээлгэн өгчээ.

Мөн түүнийг намаа нийгэмд муухай харагдуулдаг, намын нэр хүндийг гутааж байгаа гэх агуулгаар Иргэний зориг ногоон замаас хөөх санал гаргажээ. Энэ саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар албан ёсны мэдээллийг тус намаас одоогоор гаргаагүй байна.

Иргэний зориг ногоон намын Үндэсний хорооны хурлын талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа “Намын даргынхаа талаар төдийгүй, УИХ-ын гишүүд ямар ирцтэй байдаг талаар шүгэл үлээсэн, зарчмын шүүмжлэл тавьсан. Ингэхдээ өөрийнхөө намын даргыг дунд нь хэлсэн биш намын Үндэсний хорооны ээлжит бус хуралдаан зарлалаа.

Энэ хурал 50 хувийн ирцдээ хүрээгүй, бас бүх түвшинд дүрмээ зөрчиж байна гэдгийг хэлээд би хурлыг орхиод гараад ирсэн. Намайг намын Дэд даргаас буулгасан байна. Намдаа хандив өгсөн ганц дэд дарга нь би, намаа сонгууль ялахад маш өндөр үүрэг гүйцэтгэсэн хүн нь ч би. Гэхдээ зүгээр ээ, би өмнөх ажлаа л хийнэ. Би урамгүй газар байдаг хүн биш.

Намайг 75 мянган хүн сонгосон. Энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд би хичээнэ. Харин намын үйл ажиллагаанд оролцохгүй. Би энэ намыг хамгийн эрүүл гэж бодож орсон. Гэтэл сонгуульд ялж, дөрвөн суудал авсныхаа дараа гишүүдээ халах, хасах, хөөх зэрэг олон асуудал ажиглагдсан. Сонгуулийн дараа урьд нь үзэж, хараагүй хүмүүс манай намд хүч түрэн орж ирсэн.

Иргэний зориг ногоон намын дарга манай нам ялбал би чамд гоё бэлэг өгнө гэж хэлж байлаа. Бэлэг нь энэ юм байна, баярлалаа. Намын даргаа шүүмжилбэл ийм л юм болдог юм байна” гэв.

Мөн Үндсэн хуулийн цэцэд УИХ-ын гишүүн М.Нарантуяаг эгүүлэн татах гомдол хоёр ч удаа очжээ. Үүнд гишүүн өөрийн хариу, тайлбарыг өгснөөр асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн гэнэ. УИХ-ын гишүүнийг хэн эгүүлэн татах эрхтэй вэ?

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар (УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх) гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн;
  • УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд УИХ эгүүлэн татах тогтоол гаргана. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэц гишүүнийг тангаргаасаа няцаж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол түүнийг эгүүлэн татах эсэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэц, УИХ гэсэн хоёр субъект л УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхтэй гэсэн үг. Нам  гишүүнээ эгүүлэн татах санал гаргаж болно, үүнийг Үндсэн хуулийн цэц болон УИХ тогтоол гаргаж эцэслэн шийдвэрлэх юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяаг намын пэд даргаас татан буулгасан ч, намын нэр хүндийг унагасан гэж намын гишүүнчлэлээсээ хасаж, намаас хөөсөн ч тэр Үндсэн хууль зөрчөөгүй, гишүүний тангаргаасаа няцаагүй, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдоогүй л бол УИХ-ын гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах эрхтэй.

CGTN мэдээ14 цаг өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр19 цаг өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр22 цаг өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент22 цаг өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий22 цаг өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм22 цаг өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр22 цаг өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь

CGTN мэдээ3 өдөр өмнө

Сименс AG компанийн Удирдах зөвлөлийн дарга Бо Лерентэй хийсэн ярилцлага

Дэлхий4 өдөр өмнө

Илон Маск: Би байгаагүй бол Трамп сонгуульд ялахгүй байсан

Улс төр4 өдөр өмнө

Ерөнхий сайдад нэр дэвшигчийн асуудлаар УЗ нэгдсэн байр суурьт хүрч чадаагүй байна

Нийгэм4 өдөр өмнө

Баривчилгаанд явсан Ж.Энхжаргаланг өчигдөр орой суллажээ

Энтертайнмент4 өдөр өмнө

Демаркус Казинс яагаад Йокичийг супер од биш гэв?

Энтертайнмент4 өдөр өмнө

О.Энхжавхлан: “Болор цом” нэрээр тоглолт хийх гэж буй “Opozit” хамтлагтай хоёр зүйл тохирсон

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I “Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Нийгэм2 жил өмнө

Улсын хэмжээнд 8.1 сая төл бойжиж байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент2 сар өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр2 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий5 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр6 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд6 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн