Дэлхий
Эрчим хүчээ сэргээх Кубын оролдлого бүтэлгүйтэж, иргэд цахилгаангүй хоёр хонов
Куба улсын эрчим хүчний системд доголдол үүсэж, эрчим хүчний яамнаас сэргээх гэж хэд хэдэн удаа оролдсон ч дахин бүтэлгүйтлээ.
Тодруулбал баасан гарагт тус улсын томоохон эрчим хүчний станцад гэмтэл гарч, 10 сая гаруй иргэн цахилгаангүй болсон юм.
Эрх баригчид бямба гаргийн орой зарим хэсгийн эрчим хүчийг сэргээсэн хэмээн мэдээлээд удалгүй дахин цахилгааны тасалдал үүссэн.
Эрчим хүчний сайдын мэдээлснээр даваа, мягмар гарагт эрчим хүчийг сэргээнэ гэсэн ч Кубыг дайран өнгөрөх Оскар хар салхины улмаас энэ оролдлого удааширч магадгүй байна.
Улмаар сургуулиудын үйл ажиллагааг лхагва гараг хүртэл хаагаад байгаа юм.
Ийнхүү орон даяар цахилгаан тасалдсан нь 2022 онд Кубыг дайрсан хар салхины эрчим хүчний станцад гэмтэл учруулснаас хойших хамгийн том тасалдал болж байна.
Эх сурвалж: Reuters