CRI Монгол радио

Хятад Европын ачааны галт тэрэг Германаас Шанхай хүртэл 21 хоног аялав

Нийтэлсэн

Аравдугаар сарын 20-нд энэ оны эхний “Хятад Европын ачааны галт тэрэгний импортын экспо нэрэмжит” галт тэрэг Шанхай хотноо хүрэв. Импортын экспод үзүүлэх бараа бүтээгдэхүүн дөрвөн жил дараалан Хятад Европын ачааны галт тэргээр орж ирж байгаа юм.

Уг галт тэргэнд гол нь гоо сайхны бүтээгдэхүүн, механик тоноглол ачсан бөгөөд Германы Дуйсбургаас хөдөлж, Польш, Беларусь, Орос, Казахстан зэрэг улс орноор дамжин өнгөрч, Алаг Уулын Ам төмөр замын боомтоор орж ирэв. Нийт 21 хоногт 11 мянга гаруй км замыг туулж, ойролцоогоор 100 сая юанийн үнэ бүхий 76 стандарт чингэлэг ачаа тээвэрлэжээ.

Exit mobile version