Бидэнтэй нэгд

Энтертайнмент

ИХ БРИТАНИ: Өндөр мэргэжлийн, чадварлаг ажилчдад л виз олгоно

Нийтэлсэн

Европын холбооноос гараад удаагүй байгаа Их Британи улс цагаачлалын хууль дүрэмдээ эрс өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгааг тус улсын засгийн газраас мэдээлжээ.  Их Британи улс  гадаадын чадвар муу, энгийн ажилчдад виз  олгохгүй байх журмыг танилцуулах юм.

Их Британийн засгийн газраас улсынхаа  компани, аж ахуй нэгжүүдийг чадвар муутай, хямд ажиллах хүчнээс татгалзахыг уриалсан байна. Мөн компаниудыг  ажиллах хүчээ хөгжүүлэхэд анхаарал хандуулахыг уриалснаас  гадна орчин үеийн автоматжуулах системийг үйл ажиллагаандаа аль болохоор нэвтрүүлэх хэрэгтэйг зөвлөжээ. 2020 оны 12 дугаар сарын 31-нд Их Британи  болон Европын орнуудын хооронд иргэд сул чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг  зогсооно. Үүний дараагаар Их Британийн засгийн газар цагаачлал болон визийн журамдаа эрс өөрчлөлт оруулах төлөвлөж байгааг  мэдээлжээ.

Тус улсын Дотоод хэргийн сайд Прити Пател шинэ систем хэрэгжиж эхэлснээр хамгийн шилдэг, чадварлаг хүмүүс Их Британид ажиллахаар ирдэг болно гэдгийг онцолжээ.  Ерөнхий сайд Борис Жонсоны засгийн газар Их Британи уруу чиглэсэн европын цагаачдын урсгалыг бууруулахыг зорьж байгаа учраас ийм арга хэмжээг авч эхэлжээ.  Их Британид ажиллахыг хүссэн иргэдэд хэд хэдэн шалгуурыг тавьж, тэдний ур чадварыг үнэлэх юм.  Тодруулбал,  цагаач ажилчид Англиар ярьдаг байх ёстойгоос гадна Их Британи дахь компани,  ажлын байр олгогчоосоо урилга урьдчилан авах ёстой.

Дээрх шаардлагыг биелүүлж байгаа тохиолдолд 50 оноог авна. Ер нь Их Британид  ажиллахыг  хүссэн иргэд нийт 70 оноог авч  байж тус улс уруу нэвтрэх боломж бүрдэх юм. Их Британид одоогоор ажиллаж, амьдарч байгаа 3.2 сая Европын цагаач иргэд  цаашид тус улсад үргэлжлүүлэх ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн  учраас ажиллах хүчний дутагдалд орохгүй гэдгийг засгийн газраас онцолжээ. Мөн Их Британийн засгийн газраас улирлын шинж чанартай ажлуудад гаднаас ажиллах хүчин авна гэдгээ илэрхийлсэн ч  мөн л тодорхой хэмжээний шалгуурыг тавих юм.

CGTN мэдээ9 цаг өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ1 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол2 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр2 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр2 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ | Улаанбурханы халдвар авсан 525 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна

Улс төр2 өдөр өмнө

Элчин сайд А.Төмөрийг эргүүлэн татах бичгийг Ерөнхийлөгчид хүргүүлжээ