CRI Монгол радио
Ши Жиньпин БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалтад оролцон үг хэлэв
Орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны үдээс өмнө БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалт Казаний Хурал үзэсгэлэнгийн төлд болов. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин арга хэмжээг даргалан, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бразилийн Ерөнхийлөгч Луис Инасио Лула да Силва (цахимаар), Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах аль-Сиси , Этиопын Ерөнхий сайд Аби Ахмед Али , Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкян, Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Матамела Сирил Рамафоса, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мохаммед Бин Заед Аль Нахайн нар оролцжээ.
Ши Жиньпин эхлээд жижиг хэмжээний уулзалтад оролцов.
Шинэ гишүүн БРИКС-ын том гэр бүлд элссэнийг Ши Жиньпин сайшаан хүлээн авч, илүү олон орон БРИКС-ын түнш болохыг урьсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, гишүүнээ нэмж өргөтгөсөн нь БРИКС-ын хөгжлийн түүхэн дэх чухал ач холбогдолтой үйл явдал бөгөөд олон улсын төлөв байдалд өөрчлөлт буй болсон чухал үйл хэрэг юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад бид мөн олон улс орныг БРИКС-ын түнш орон болохыг урьсан. Энэ нь БРИКС-ын хөгжлийн үйл явц дахь бас нэгэн чухал ахиц юм. БРИКС-ын орнууд зам нийлж чадсан нь хамтын эрэлхийлэлд тулгуурлагдсан бөгөөд дэлхийн энх тайван хөгжлийн их чиг хандлагад зохицсон юм. Бид энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын боломжийг сайтар ашиглаж, БРИКС-ын хөгжлийн чиг хандлагыг сайтар хадгалж, бүх талын шинжтэй, чиглэлийн шинжтэй, стратегийн шинжтэй асуудлыг сайтар бодолцож, эв санаагаа нэгтгэн, зоригтой мэрийн урагшилж, БРИКС-ын орнууд шинэ гараанаас үргэлжлүүлэн хамт урагшлахыг ахиулах ёстой гэв.
Ши Жиньпин хэлэхдээ, дэлхий ертөнц одоо донсолгоо өөрчлөлтийн шинэ үед орж, зангилааны сонголттой тулгарч байна. Цаг эриний давлагаа ширүүсэх тусам бид зоригтой урагшилж, шантаршгүй зүтгэл, түрүүлж байх зоригоор өөрчлөлтийг зохицуулах зам хайж, БРИКС-ыг “Дэлхийн өмнөд”-ийн эв нэгдэл хамтын ажиллагааны гол зам суваг, дэлхийн засаглалын шинэчлэлийн тэргүүлэх хүчин болгох ёстой гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, бид “энх тайван БРИКС”-ыг бүтээн байгуулж, хамтын аюулгүй байдлын хамгаалагч байх ёстой. Хамтын, ерөнхий, хамтран ажиллах, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг хэрэгжүүлбэл түгээмэл аюулгүй байдлын замналыг олж чадна. “Дайн гадагш тэлэхгүй байх, дайн хурцдан ширүүсэхгүй байх, талууд өдөөн турхирахгүй байх” гурван зарчмыг баримталж, Украины хямрлын нөхцөл байдал нэн түргэн намдахыг урагш ахиулах ёстой. Газын зурваст нэн түргэн гал зогсоож, Палестины асуудлыг бүх талаар, шударга, бат тогтвортой шийдвэрлэхийн тулд цуцалтгүй хичээн зүтгэх ёстой гэв.
Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ. бид “инновацийн БРИКС”-ыг бүтээн байгуулж, өндөр чанартай хөгжлийн хошууч байх ёстой. Эрин цагийн алхааг алдалгүй дагаж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг буй болгох ёстой. Хятадын тал саяхан Хятад-БРИКС-ын орнуудын хиймэл оюун ухааны хөгжил ба хамтын ажиллагааны төвийг байгуулсан. Цаашид БРИКС-ын орнуудын гүн далайн нөөцийн олон улсын судалгааны төв, БРИКС-ын орнуудын өвөрмөц эдийн засгийн Хятад улсын хамтын ажиллагааны төв, БРИКС-ын орнуудын аж үйлдвэрийн чадавхын Хятад улсын төв, БРИКС-ын орнуудын дижитал үйлдвэрлэлийн экологийн хамтын ажиллагааны сүлжээг бүтээн байгуулах бөгөөд талуудыг идэвхтэй оролцохыг урьж байна гэв.
Ши Жиньпин хэлэхдээ, бид “Ногоон БРИКС”-ыг байгуулж, тогтвортой хөгжүүлэгч байх ёстой. Хятад улс цахилгаан автомашин, лити батерей, фотоволтайк бүтээгдэхүүн зэрэг шилдэг үйлдвэрлэлийн хүчин чадал нь дэлхийн ногоон хөгжлийг ахиулж байгаа юм. Хятад улс БРИКС-ын орнуудтай ногоон үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч болон ногоон уул уурхайн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг “ногооноор” хөгжүүлж, хамтын ажиллагааг “ногооруулж” хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, бид “Шударга БРИКС”-ыг байгуулж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийн удирдагч байх ёстой гэжээ.
Ши Жиньпин хэлэхдээ, бид “хүмүүнлэгийн БРИКС”-ыг бүтээн байгуулж, соёл иргэншил, эвсэг зохицонгуй, хамтран ажиллах, харилцан ашигтай байхын санаачлагч байх ёстой. Төр улсын засаглалын туршлага солилцоогоо эрчимжүүлж, өөр өөр соёл иргэншил багтаамжтай хамтаар зэрэгцэн оршихыг эрхэмлэх ёстой. Хятадын талын дурдсан БРИКС-ын боловсролын хамтын ажиллагааны санаачилга хэрэгжсэн бөгөөд цаашид БРИКС-ын дижитал боловсролын чадварын бүтээн байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлж, ирэх 5 жилд БРИКС-ын орнуудад гадаад дахь сургалтын 10 төвлийг байгуулж, боловсролын менежментийн ажилтан, багш сурагч нийт 1000 хүнд сургалтын боломж хангах болно гэв.
Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс БРИКС-ын орнуудтай хамтран “Их БРИКС-ын хамтын ажиллагаа”-ны чансаатай хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгож, “Дэлхийн өмнөд”-ийн илүү олон оронтой хамтран, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын төлөө зүтгэхэд бэлэн байна гэжээ.
Уулзалтад оролцсон удирдагчид “Олон талт үзлийг эрчимжүүлж, шударга дэлхийн хөгжил ба аюулгүй байдлыг дэмжье” сэдвийн хүрээнд БРИКС-ын хамтын ажиллагаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Уулзалт “БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалтын Казаний тунхаглал” нийтэлж, БРИКС-ын түнш орнууд гаргахаа зарлав.