CRI Монгол радио
Ши Жиньпин Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзав
Орон нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны үдээс хойш БНХАУ-ын дарга Ши Жиньпин Казаньд БРИКС-ын орнуудын удирдагчдын уулзалтад оролцож буй үедээ Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой уулзав.
Ши Жиньпин хэлэхдээ, БНХАУ болон Энэтхэг нь соёл иргэншлийн эртний улс, хөгжиж буй том улс, дэлхийн өмнөдийн чухал гишүүн бөгөөд өөр өөрийн улс орныхоо орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын зангилаа үедээ байгаа юм. БНХАУ Энэтхэг түүхийн урсгал болон хоёр орны харилцааны чиглэлийг зөв эзэмших нь хоёр орон хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцнэ. Хоёр тал зөвшилцөл хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, зөрчил маргаанаа зүй зохистой зохицуулан, хөгжлийн мөрөөдлөө биелүүлэхийн төлөө тэмцэж буй бие биедээ тус дэм болох ёстой. Хоёр тал мөн олон улс дахь үүрэг хариуцлагаа ухамсарлан, хөгжиж буй олон орон хамран бие дааж хөгжих талаар дуурайл болж, дэлхийн олон туйлт байдал, олон улсын харилцааны ардчилалтай байдалд хувь нэмрээ оруулах ёстой гэжээ.