CRI Монгол радио

Ши Жиньпин Ираны Ерөнхийлөгч Пежичиянтай уулзав

Нийтэлсэн

Тухайн нутгийн цагаар аравдугаар сарын 23-ны үдээс хойш Хтад улсын дарга Ши Жиньпин Казань хотод болсон БРИКС-ийн орнуудын удирдагчдын уулзалтын үеэр Ираны ерөнхийлөгч Масуд Пезещиянтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, Иран бол бүс нутаг, олон улсын чухал үр нөлөө бүхий орон бөгөөд Хятадын сайн найз, сайн түнш юм. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад улс Ирантай найрсаг хамтын ажиллагаагаа хэлбэрэлтгүй хөгжүүлэх болно. Иран улс үндэстний бүрэн эрх, аюулгүй байдал, үндэсний нэр төрөө хамгаалж, бие даасан эдийн засаг, нийгмийн хөгжлөө тууштай ахиулан, хөрш орнуудтай сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэхийг Хятад улс дэмжиж байна. Ирантай харилцан дэмжиж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг баримталж, хоёр орны хууль ёсны эрх ашгийг хамгаалахад бэлэн байна. Мөн Ирантай олон салбарын солилцоо хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхийг Хятад улс хүсэж байна.

Ши Жиньпин онцлохдоо, Иран улс БРИКС-ийн удирдагчдын уулзалтад анх удаа албан ёсны гишүүнээр оролцож байгаад баяр хүргээд, Хятад улс БРИКС зэрэг олон талт хүрээнд Ирантай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн өмнөдийн орнуудын үр нөлөө, дуу хоолойг улам нэмэгдүүлж, илүү шударга олон улсын дэг журмыг боломжийн чиглэлээр хөгжүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Масуд Пезещиян хэлэхдээ, Хятад улс бол Ираны хамтын ажиллагааны чухал түнш бөгөөд Иран Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, олон салбар дахь хамтын ажиллагааны хөгжлийн сайн сайхан хандлагаа хадгалсаар байна. Хятадтай хамтаар хоёр орны хамтын ажиллагааны иж бүрэн төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлж, харилцан дэд бүтцээр холбогдох, дэд бүтэц, цэвэр эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн ахиулж, илүү их үр дүнд хүрэхийг Иран хүсэж байна. Мөн бие биенийхээ язгуур ашиг сонирхлын асуудлаар харилцан дэмжиж, ноёрхох, дээрэлхэх үзлийг хамтаар эсэргүүцэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад Иран бэлэн байна. Хятад улс Ираныг БРИКС-ийн хамтын ажиллагааны механизмд албан ёсоор нэгдэхийг дэмжсэнд баярлалаа, БРИКС зэрэг олон талт тавцангаар дамжуулан Хятад улстай нягт хамтран ажиллахыг найдаж байна гэжээ.

Exit mobile version