CRI Монгол радио

“Их БРИКС-ын хамтын ажиллагаа” -ны төсөл

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 23-ны өдөр БРИКС-ын орнуудын удирдагчдын 16 дахь удаагийн уулзалт ОХУ-ын Казаньд амжилттай болж өнгөрлөө. БРИКС гишүүнээ нэмснээс хойших анхны дээд уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлж, БРИКС-ыг “Дэлхийн өмнөд”-ийн эв нэгтэй хамтын ажиллагааг дэмжих гол зам суваг, дэлхийн засаглалын шинэчлэлийг ахиулах тэргүүний хүчин болгохыг онцлон, талууд хамтран “Энх тайвны БРИКС” “Инновацийн БРИКС” “Ногоон БРИКС” “Шударга БРИКС” “Хүмүүнлэг БРИКС” байгуулахыг санаачлан, бодитой бодлогуудыг мэдэгдсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна.

“БРИКС-ын том гэр бүл”-ийн одоогийн эдийн засгийн хэмжээ нь дэлхийн 30 хувь орчмыг эзэлж байгаа бөгөөд хүн ам нь дэлхийн 50 хувь орчим, худалдааны хэмжээ нь дэлхийн 20 хувийг эзэлж байна. БРИКС-ын төлөөлөх чанар нэмэгдэн, үр нөлөө өргөжихөөр дэлхий нийт түүнд илүү их хүлээлттэй болж, энх тайван, хөгжилд илүү их хүч нэмэрлэхэд найдаж байна.

Дээд уулзалтын үр дүнгээс харахад, Хятад улсын дэвшүүлсэн санаачилга нь аюулгүй байдал, хөгжил, дэлхийн засаглал, соёл иргэншлийн солилцоо харилцан суралцах чадварыг дээшлүүлэх зорилгоор Хятад улсын даян дэлхийн санаачилга болон хөгжлийн туршлагаа БРИКС-ын хөгжлийн хэтийн төлөв, олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээлттэй уялдуулсан тул “Их БРИКС-ын хамтын ажиллагаа”-г чансаатай хөгжүүлэхэд Хятадын төслийг нэмэрлэсэн явдал юм.

Украины хямралын асуудлаар, Хятад Бризил хамтран “Зургаан талт нийтлэг ойлголт”-ыг байгуулсан бөгөөд “Дэлхийн өмнөд”-тэй хамтран “Энх тайвны найз” хэсэг бүрдүүлэхийг санаачилжээ. Энэ удаа Хятад улс “Энх тайвны БРИКС” -ыг байгуулах санаачилга дэвшүүлсэн нь БРИКС-ын орнууд шинэ аюулгүй байдлыг хэрэгжүүлэх жишиг болж, дэлхийн энх тайван аюулгүй байдлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэхийг харуулж байгаа юм.

Одоогийн шинэ зах зээл болон хөгжиж буй орнуудын эв нэгтэй хамтран ажиллах хамгийн том индрийн хувьд БРИКС нь өөрийгөө хөгжүүлэх төдийгүй дэлхийн засаглалд хүч нэмэрлэх үүрэг хариуцлагатай юм.

Одоохондоо 30 гаруй орон БРИКС-ын хамтын ажиллагаанд оролцох хүсэлтээ илэрхийлсэн байна. Хятад улсын дэмжлэгтэйгээр энэ удаагийн дээд уулзалтын үед БРИКС-ын түнш орнууд гаргахаа мэдэгдсэн юм. Энэ бол маш чухал ахиц хэмээн олон улсын холбогдох зүтгэлтнүүд үнэлж байна.

18 жилийн замналыг туулсан БРИКС-ын хамтын ажиллагаа нь “Дэлхийн өмнөд”-ийн тэргүүн эгнээ болж, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг дагасныг харуулсан бөгөөд энх тайван, хөгжлийг хамгаалж, хамтын ажиллагааг дэмжиж байгаа хөгжиж буй орнуудын нийтлэг хүсэл эрмэлзлийг төвлөрүүлэн тусгасан юм.

Exit mobile version