Нийгэм

Цаг уурын 10 хоногийн урьдчилсан төлөв

Нийтэлсэн

2024 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 06-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:  11 дүгээр сарын 01-02-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр, 11 дүгээр сарын 01-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд нутгийн зүүн хэсгээр, 05, 06-нд Алтайн уулархаг нутгаар нойтон цас, цас орно.

Салхи:Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаарсекундэд 7-12 метр, 11 дүгээр сарын 05, 06-нд Алтайн уулархан нутаг болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14…-19градус, өдөртөө -4….-9градус, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -9….-14градус хүйтэн, өдөртөө 0…-5градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1…+4градус дулаан, өдөртөө +3…+8градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9градус хүйтэн, өдөртөө -1…+4градус дулаан байна. 11 дүгээр сарын 04-06-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас28, 30-нд ялимгүй хур тунадас, 11 дүгээр 02-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд хуртунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28, 30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур:Шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан байна. 04-нөөс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Exit mobile version