Улс төр
Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа
Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шинээр бий болж байгаа нийгмийн зарим харилцаа /тээгч эх, үр шилжүүлэн суулгах, өв залгамжлал зэрэг/-г зохицуулах талаар санал, дүгнэлт гарган, хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өчигдөр /2024.10.29/ хуралдав. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга нарын бүрэлдэхүүн багтсан бөгөөд удирдамж дээр санал авсан юм.
Ажлын хэсэг уг хуулийн төсөлтэй холбогдуулан санал, дүгнэлт гарган, холбогдох хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд танилцуулахаар болжээ.