Дэлхий

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Нийтэлсэн

Хезболла бүлэглэл шинэ удирдагчаараа 71 настай Наим Касемыг томилжээ. Тэрбээр Израилын цохилтод амь эрсэдсэн Хасан Насраллагийн орлогч байв.

Насралла амь үрэгдсэний дараа Касем гурван ч удаа телевизээр мэдэгдэл хийж байсан бөгөөд аравдугаар сарын 8-нд хийсэн мэдэгдэлдээ Хезболла нь гал зогсооход чиглэсэн хүчин чармайлтыг дэмжиж буйг илэрхийлжээ. Үүний дараахан Израилын Засгийн газар Касемыг Насралла болон Хезболлагийн дараагийн удирдагч гэж үзэж байсан Хашем Сафиеддины эмгэнэлт хувь заяа хүлээж байгааг ойлгуулсан. “Хэрэв Касем өмнөх удирдагчдынхаа үйлдлийг давтвал түүний тус албан тушаалыг хаших хугацаа нь энэхүү алан хядах байгууллагын түүхэн дэх хамгийн богино нь болж магадгүй. Ливаны хувьд энэ байгууллагыг тараахаас өөр сонголт үгүй” гэж Израилын Засгийн газрын Х сүлжээн дэх араб хэлээрх аккаунтад мэдэгдсэн байна.

Наим Касем нь 30 гаруй жилийн турш Хезболлагийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажиллажээ. Тэрбээр Хезболла хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг аж.

Exit mobile version