Дэлхий
Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна
АНУ-ын 17-гоос 24 насны залуучуудын 77% нь ямар нэгэн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй байна гэж тус улсын Батлан хамгаалах яамны цэргийн албанд дайчлах бодлогын газрын захирал Кэти Хелланд хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Америк залуучууд үндсэндээ цэргийн алба хаах сонирхолгүй бөгөөд цэргийн албаны тухай буруу ташаа ойлголттой байгаа ажээ. Үүнээс өмнө АНУ-ын Хуурай замын цэргийн захирагч Кристин Уормут америк залуучуудын 10% нь л цэргийн алба хаах сонирхолтой байдаг тухай мэдээлж байсан ажээ.