CRI Монгол радио
Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө
Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг Гуанжөү хотод 10 дугаар сарын 15-наас 11-р сарын 4-ний хооронд гурван үе шаттайгаар зохион байгуулагдав.
Энэхүү үзэсгэлэн яармагийн нэг, хоёр, гурав дахь шатны үзэсгэлэнгийн нийт талбай нь 1.55 сая хавтгай дөрвөлжин метр хүрсэн бөгөөд нийт 74 мянган лангуу, үзэсгэлэнгийн 55 бүс, 171 тусгай бүс гаргажээ. Гурван үе шат нь “дэвшилтэт үйлдвэрлэл”, “чанартай гэрийн тавилга”, “сайн сайхан амьдрал” зэрэг сэдвүүдэд анхаарлаа төвлөрүүлж, шинэ чанарын үйлдвэрлэх хүчийг өргөн хүрээнд хамарчээ.
Энэ удаагийн үзэсгэлэн яармагт нийт 1.15 сая гаруй шинэ бүтээгдэхүүн дэлгэгдсэн байна. Ногоон бүтээгдэхүүн, бие даасан оюуны өмчийн эрх бүхий бүтээгдэхүүн өмнөх удаагийн үзэсгэлэн яармагтай харьцуулахад мэдэгдэхүйц нэмэгджээ. Энэхүү үзэсгэлэн яармагт шинэ бүтээгдэхүүн танилцуулах 400 орчим арга хэмжээ зохион байгуулсан нь өмнөх үзэсгэлэн яармагтай харьцуулахад 30 гаруй хувиар өссөн байна.