CRI Монгол радио

Ли Чян Их Меконгийн Дэд Бүсийн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Удирдагчдын VIII Уулзалтад Оролцов

Нийтэлсэн

11-р сарын 7-нд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Күньмин  хотод зохиогдсон Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын наймдугаар уулзалтад оролцлоо. Тус уулзалтад Камбож, Лаос, Мьянмар, Тайланд, Вьетнамын Засгийн газрын тэргүүнүүд болон Азийн Хөгжлийн Банкны ерөнхийлөгч оролцжээ.

Ли Чян бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухайд дараах дөрвөн саналыг дэвшүүлэв. Нэгдүгээрт, нээлттэй хамтын ажиллагааг баримтлан, илүү өндөр түвшинтэй, өргөн цар хүрээтэй хоёр талын хамтын ажиллагааг дэмжиж, нээлттэй бүс нутгийн эдийн засгийн бүтцийг сайжруулж, үр ашигтай, идэвхтэй том зах зээлийг бий болгох. Хоёрдугаарт, инновацыг чухалчилж, шинэчлэлийн бодлогын уялдаа холбоог сайжруулж, инновацын эх үүсвэрүүдийн үр дүнтэй урсгалыг дэмжин, үр дүнг практикт нэвтрүүлэхийг урамшуулж, бүс нутгийн хөгжлийн шинэ хүчин чадлыг бий болгох. Гуравдугаарт, харилцан холбогдсон бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, дэд бүтцийн физик холболтыг ахиулах, бодлого, хууль эрх зүй, стандартыг нэгтгэхэд анхаарч, үндэстэн дамнасан төлбөр тооцоог хялбаршуулахад түлхэц өгөх. Дөрөвдүгээрт, харилцаа холбоог бэхжүүлж, жинхэнэ утгаараа олон талт хамтын ажиллагааг дэмжин, Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааг Лань Цан Жян-Меконгийн хамтын ажиллагааны механизмуудтай зохицуулж, НҮБ, Азийн Хөгжлийн Банк, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг болно.

Уулзалтад оролцогч орнуудын удирдагчид болон холбогдох байгууллагуудын төлөөлөгчид бүс нутгийн хөгжлийн стратегийг уялдуулах, нээлттэй хамтын ажиллагааг хадгалах, инновацын хөгжилд анхаарлаа төвлөрүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, бүс нутгийн орнуудын хувь заяаны хамтын нийгэмлэгийн бүтээн байгуулалтыг урагшлуулахыг хүсэж буйгаа илэрхийллээ.

Хуралдаанаас “Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны удирдагчдын наймдугаар уулзалтын хамтарсан тунхаглал” болон “Их Меконгийн дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны 2030 оны инновацын хөгжлийн стратеги” зэрэг баримт бичгүүдийг баталжээ.

Exit mobile version