Энтертайнмент
Жюү жицү бөхийнхөн ДАШТ-ээс 4 алт, 10 мөнгө, 9 хүрэл медаль хүртлээ
АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй жюү жицү бөхийн 2024 оны бүсний ангилалтай Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид 4 алт, 10 мөнгө, 9 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Өсвөр, залуучуудын багийн бүрэлдэхүүнд 67 тамирчин багтан, Абу Даби хотыг зорьсон юм.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс Насанд хүрэгчдийн ангиллаар үргэлжилнэ.