Нийгэм

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлын байрандаа АРХИДАЖ, БУСДЫН БИЕД халджээ

Нийтэлсэн

Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлынхаа өрөөнд бусдыг зодож, танхайрчээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, арваннэгдүгээр сарын 9-ний өдөр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нь ажлынхаа өрөөнд бусадтай архидан согтуурч, улмаар Д.Дэлгэрсайхан нь иргэн Т-гийн биед халджээ. Тэдэнтэй НИТХ-ын хэд хэдэн эмэгтэй төлөөлөгч хамт байсан гэх бөгөөд гэр бүлийн маргаанаас уг зодоон үүссэн гэдэг мэдээлэл байна.

Уг хэргийн талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 11-р хороо, УБЕГ-ын орчимд зодуулсан байдалтай хүн байгаа талаарх мэдээлэл оройн 23:45 ирсэн. Шалгалтын явцад иргэн Т, Д нар нь архидан согтуурсан үедээ маргалдаж, улмаар Д нь Т-гийн нүүрэн тус газарт цохиж, гэмтэл учруулсан байсан. Хохирогчийн биеийн байдал одоогоор хэвийн байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Эх сурвалж: https://news.zindaa.mn/4ytf

Exit mobile version