Дэлхий

Японы Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо

Нийтэлсэн

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишибагийн танхим өнөөдөр өглөө /2024.11.11/ ээлжит бусаар хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Даваа гарагт Японы парламент ерөнхий сайдыг сонгох юм. Аравдугаар сарын 27-нд болсон парламентын доод танхимын сонгуулийн дүнд эрх баригч Либерал ардчилсан нам, Комэйто намын эвсэл олонхын суудлаа алдсан ч Ишиба ерөнхий сайдаар дахин сонгогдох магадлал өндөр байна гэж тус агентлаг онцолсон байна. Гэсэн хэдий ч парламент дахь санал хураалт хоёр үе шаттай явах магадлал өндөр байна. Учир нь нэгдүгээр үе шатад аль ч нэр дэвшигч тавиас дээш хувийн санал авч чадахгүй гэж үзэж байна.

Хэрэв Ишиба дахин сонгогдвол өнөөдөртөө амжин шинэ танхимаа бүрдүүлэх ёстой. Ишибагийн танхимын бүрэлдэхүүн бараг өөрчлөгдөхгүй гэсэн хүлээлт бий. Парламентын сонгуульд ялагдал хүлээсэн хөдөө аж ахуй, тээвэр болон хууль зүйн сайд нарыг шинээр томилно.

Exit mobile version