Эдийн засаг
Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ өмнөх оноос 7.0 хувиар өсжээ
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 2024 оны 10 дугаар сард өмнөх араас 0.7 хувиар, өмнөх оны эцсээс 5.9 хувиар, өмнөх оны мөн үеэс 7.0 хувиар өслөө.
Инфляц 2024 оны 10 дугаар сард 7.0хувь гарсны 2.3 (32.8%) нэгж хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46.0 хувийг эзэлж байна.