Нийгэм
Ажил дээрээ архидаж, хэлтсийн даргаа зодсон Д.Дэлгэрсайхан ажлаа өгнө
Ажлын байрандаа архидан согтуурсан Д.Дэлгэрсайхан өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгчээ.
Улмаар маргааш буюу арваннэгдүгээр сарын 13-ны Засгийн газрын хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг чөлөөлж, орны хүнийг нь томилох асуудлыг хэлэлцэх ажээ.
Хэргийг сануулбал, өнгөрөгч бямба гарагт УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан ажлын байрандаа архидан согтуурч, улмаар хамт архи ууж байсан Б.Төгс-Эрдэнийг зодож гэмтэл учруулсан байдаг. Түүнд зодуулсан Б.Төгс-Эрдэнэ нь Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргаар ажилладаг бөгөөд одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна.