Дэлхий

Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон баталжээ

Нийтэлсэн

Энэ оны зургаадугаар сарын 19-нд Пёньян хотод байгуулсан ОХУ болон БНАСАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрийг БНАСАУ соёрхон баталсан тухай тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв.

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун арваннэгдүгээр сарын 11-нд энэ тухай зарлигт гарын үсэг зурсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уг хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд арваннэгдүгээр сарын 9-нд гарын үсэг зурсан ажээ.

Уг гэрээний дагуу хоёр тал төрийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн халдашгүй дархан байдлыг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх тэгш харилцах зарчмуудад суурилсан иж бүрэн стратегийн харилцааг байнга бэхжүүлэн хөгжүүлэх үүрэг хүлээсэн байна. Мөн уг гэрээнд аль нэг тал нь НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлийн дагуу зэвсэгт довтолгоонд өртсөн тохиолдолд нөгөө тал нь нэн даруй цэргийн болон бусад тусламжийг үзүүлнэ гэсэн заалт орсон юм.

Түүнээс гадна хоёр тал хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдал, мэдээлэл, харилцаа холбооны хийгээд эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, техникийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна. Талууд гэрээг соёрхон баталсан ту

Exit mobile version