CRI Монгол радио

Ши Жиньпин АПЕК-ийн арга хэмжээнд оролцов

Нийтэлсэн

Орон нутгийн цагаар 11-р сарын 16-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин Лимагийн Хурлын төвд болсон АПЕК-ийн удирдагчдын албан бус 31 дэх уулзалтад оролцон, “Цаг эриний хариуцлагаа ухамсарлан, Ази Номхон далайн бүсийн хөгжлийг дэмжицгээе” сэдэвт чухал үг хэлэв.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ, өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд АПЕК нь Ази Номхон далайн бүс нутгийг асар их хөгжил цэцэглэлт, интеграцид хүрэхэд түлхэц өгч, Ази Номхон далайн бүс нутгийг дэлхийн эдийн засгийн хамгийн эрч хүчтэй хэсэг, өсөлтийн гол хөдөлгүүр болгож байсан. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт удаашралтай, дэлхийн нээлттэй байдлын үзүүлэлт буурч, Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагаа ч мөн адил геополитик, нэг талт үзэл, ивээх үзэл нэмэгдэх зэрэг сорилтуудтай тулгарч байна. Түүхийн уулзвар дээр зогсож буй Ази Номхон далайн орнууд илүү их үүрэг хариуцлага хүлээдэг. Бид хамтран ажиллаж, үүрэг хариуцлагаа зоригтой ухамсарлан, Ази Номхон далайн хувь заяаны нэгдмэл цогцыг бий болгож, уг бүсийн хөгжлийн шинэ эринийг нээхийн төлөө зүтгэх ёстой. Энэ үүднээс би дараах саналуудыг дэвшүүлж байна.

Нэгдүгээрт, Ази Номхон далайн хамтын ажиллагааны нээлттэй, хүртээмжтэй төлөв байдлыг  бий болгох ёстой. Өнөөдөр бид Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүсийг байгуулах шинэ удирдамж баримт бичгийг батлах бөгөөд энэ нь Ази, Номхон далайн бүс нутагт нээлттэй эдийн засгийг хөгжүүлэхэд шинэ түлхэц болно гэдэгт итгэлтэй байна.

Хоёрдугаарт, Ази Номхон далайн бүсийн ногоон инновацийн өсөлтийн эрч хүчийг хөгжүүлэх ёстой. Бид Ази, Номхон далайн бүс нутгийн үйлдвэрлэлийн хүчний үсрэлтийг дэмжин, Ази Номхон далайн хөгжлийн шинэ эрч хүч, шинэ давуу талыг бий болгох шаардлагатай.
Хятад улс орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан шинэ бүтээмжтэй хүчийг хөгжүүлж, ногоон инновацийн чиглэлээр талуудтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн өндөр чанартай хөгжилд хувь нэмрээ оруулахыг хичээж байна.

Гуравдугаарт, Ази Номхон далайн бүс нутгийг хамарсан хүртээмжтэй багтаамжтай хөгжлийн үзэл баримтлалыг тууштай тогтоох ёстой. Хятад улс АПЕК-т оршин суугчдын орлогыг нэмэгдүүлэх, жижиг дунд аж ахуйн нэгжийн кластерийн хөгжлийг ахиулах зэрэг санаачилга дэвшүүлж, Ази Номхон далайн бүсийн эдийн засгийг хүртээмжтэй багтаамжтай хөгжүүлэхийг дэмжинэ.
Өөрчлөлт шинэчлэл нээлттэй байдал бол Хятад улс болон дэлхийн хамтын хөгжил дэвшлийн түүхэн үйл явц юм. Хятадын хөгжил нь Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн хөгжилд улам их шинэ боломжийг олгох болно.

Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд үргэлжлэн сууж, Хятадын эдийн засагтай хамт хөгжиж, энх тайвнаар хөгжиж, харилцан ашигтай хамтран ажиллаж, дэлхийн бүх улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө хамтдаа зүтгэхийг Хятад улс сайшааж байна гэжээ.

Exit mobile version