Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Дэлхий нийт Их 20-ийн дээд хэмжээний уулзалт дахь Хятад улсын дуу хоолойг хүсэн хүлээж байна

Нийтэлсэн

Их 20-ийн удирдагчдын 19 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт 18-19-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотод “Шударга дэлхий ба тогтвортой гарагийг байгуулъя” уриан дор болж байна. “Хятад улс хөгжлийн нийтлэг ойлголтыг үргэлжлүүлэн төвлөрүүлж, олон талт хамтын ажиллагааг дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжилд хүрэх талаар чухал санал бодлоо илэрхийлэхийг бид хүсэн хүлээж байна”, “Бид Хятад улс яриа хэлцэл, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн ахиулж, илүү шударга, илүү уужуу багтаамжтай дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог тогтоохыг хүсэж байна”… гэж сүүлийн хэдэн өдөр олон улсын олон нийт Хятад улс “Их 20”-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийд хөгжлийн шинэ боломжуудыг авчирна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Их 20-ийн хөгжилд Хятад улс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Өнөөгийн дэлхийн эдийн засагт ямар сорилт тулгарч байна вэ? Хэрэв та үүнийг ойлгосон бол дэлхий нийт яагаад энэ удаагийн Их 20-ын дээд хэмжээний уулзалтад Хятадын дуу хоолойг хүсэн хүлээж байгааг илүү сайн ойлгох болно.

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон форумын хувьд, Их 20 нь дэлхийн томоохон хөгжингүй эдийн засгийн цогцууд болон хөгжиж буй зах зээлийн эдийн засгийн цогцуудыг нэгтгэж, эдийн засгийн нийт хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 85 хувийг эзэлж, дэлхийн хүн амын гуравны хоёрыг бүрдүүлдэг. 16 жилийн өмнө, олон улсын санхүүгийн хямралын хамгийн эгзэгтэй мөчид Их 20-ын дээд хэмжээний уулзалт болсон нь олон улсын хамтын ажиллагааг үр дүнтэй нэмэгдүүлж, дэлхийн эдийн засаг “Их хямрал”-ыг давтахаас сэргийлж чадсан юм. Сүүлийн жилүүдэд Их 20 нь хямралын эсрэг хариу арга хэмжээ авах механизмаас урт хугацааны засаглалын механизмд аажмаар шилжиж, дэлхийн эдийн засгийн хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, уужуу багтаамжтай өсөлтийг дэмжих чухал индэр болсон юм.

Аливаа улс орны хувьд хөгжил бол хамгийн чухал билээ. Их 20-ийн хамтын ажиллагааны хүрээнд Хятад улс хөгжлийн асуудалд үргэлж анхаарлаа хандуулсаар ирсэн нь онцлог шинж юм. 2016 оны Их 20-ийн Ханжөүгийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс анх удаа хөгжлийн асуудлыг Их 20-ийн хамтын ажиллагааны чухал байранд тавихыг урагш ахиулсан юм. 2022 оны Их 20-ийн Балигийн дээд хэмжээний уулзалтаар Хятад улс илүү уужуу багтаамжтай, илүү хүртээмжтэй, илүү уян хатан чанартай дэлхийн хөгжлийг ахиулах хэрэгтэйг онцолсон. Хятад улс мөн “Бүс ба зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилгыг дэвшүүлж, идэвхтэй хэрэгжүүлсэн бөгөөд Их 20-ийн гишүүн орнуудыг санаачилгын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтаар ахиулахыг сайшааж байна. Их 20-ийн дээд хэмжээний уулзалтыг даргалж буй Бразилын санал болгож байгуулсан “Өлсгөлөн ба ядуурлын эсрэг” ажлын хэсэгт Хятад улс ядуурлыг бууруулах бодлого, технологийн шинэчлэлийг олон удаа хуваалцаж, харилцан солилцож ирсэн бөгөөд хамгийн идэвхтэй, гол чухал гишүүдийн нэг болсон юм.

Хятад улс инновацийн хөгжил, ялангуяа дижитал эдийн засаг, ногоон хөгжлийг үргэлж чухалчилсаар ирснийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, энэ жилийн Их 20-ийн хамтын ажиллагаанд Хятад улсын тавьж буй томоохон хүлээлт бол дижитал эдийн засгийн боломжийг ашиглах явдал бөгөөд өндөр чанартай дижитал түншлэлийг үргэлжлүүлэн хөгжүүлж, нээлттэй, уужуу багтаамжтай, ялгаварлан гадуурхахгүй дижитал эдийн засгийн орчныг бий болгохыг Их 20-ийн гишүүдэд хүсэж байна. Үүнээс гадна, ногоон болон нүүрстөрөгчийн хий бага ялгаруулах, байгаль орчныг хамгаалах, эрчим хүчний өөрчлөлт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон бусад салбарт олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг Хятад улс уриалж байна. Их 20-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын чухал нэгэн хөтөлбөр бол дэлхийн ногоон болон нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай хөгжлийг авч хэлэлцэх явдал ажээ. Энэ нь Хятад улс дэлхийн тогтвортой хөгжилд илүү их түлхэц өгнө гэсэн хүлээлтийг дэлхий нийтэд төрүүлж байна.

Энэ удаагийн Их 20-ийн Риогийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь Хятад улсын хөгжлийн үзэл ойлголт, бодлогын үзэл баримтлалтай нийцэж байгаа нь харагдаж байна. Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улс талуудтай хамтаар хамтдаа хөгжихийг эрэлхийлж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт дэлхий ертөнц, хүртээмжтэй уужуу багтаамжтай эдийн засгийн даяаршлыг хамтаар дэмжих болно.

CGTN мэдээ8 цаг өмнө

Хятадын Төв Радио Телевизийн нэвтрүүлгийн үзэсгэлэн Астанад нээлтээ хийлээ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Бие даасан технологийн хүч нь улс орны хөгжлийн тулгуур

CGTN мэдээ2 өдөр өмнө

АНУ-ын засгийн газрыг “түүхээс урвасан” гэж шүүмжилсэн байна

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дин Шюешян “Бүс ба зам”-ын шинжлэх ухаан, технологийн солилцооны нээлтийн ёслолд оролцов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад, Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал боллоо

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хоёр гүрний ойлголцол-дэлхийн эдийн засгийн найдвар

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Америкийн эдийн засаг худалдааны зөвшилцлийн механизмын анхны хурал болж байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хэ Лифэн Их Британийн Сангийн сайд Рэйчел Ривзтэй уулзав

Улс төр5 өдөр өмнө

Э.Болормаа: Дараагийн Ерөнхий сайд, Засгийн газар тогтвортой, цомхон байгаасай гэж хүсэж байна

Улс төр5 өдөр өмнө

Б.Бат-Эрдэнэ: Г.Занданшатарыг би удам угсаагаар нь мэднэ, хөдөлмөрийн баатар хүний хүү

Энтертайнмент5 өдөр өмнө

Илдэн дээр гүйгч найз бүсгүйгээ хөнөөснөөс хойш 12 жилийн дараа тэмцээнд оролцлоо

Дэлхий5 өдөр өмнө

Трамп Лос Анжелес дахь цагаачдын “бослогыг” таслан зогсохыг үүрэгдэв

Нийгэм5 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 6046 болжээ

Улс төр5 өдөр өмнө

Г.Амартүвшин: “Эрчист Монгол” төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулна

CGTN мэдээ6 өдөр өмнө

Филиппиний Хятадын Өмнөд тэнгис дэх стратегийг харах нь