Боловсрол
Монгол Улсын 16 настай нийт хүүхдийн 2.7 хувь нь хөдөлмөр эрхэлдэг
Ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилд 16 настай нийт хүүхдийн 74 хувь буюу 31974 хүүхэд суралцаж байна. Эдгээр хүүхдийн 98 хувь нь бүрэн дунд боловсрол буюу 10-12, 1.9 хувь нь суурь боловсролын буюу 6-9 дүгээр ангид, харин 0.1 хувь нь бага боловсролын 1-5 дугаар ангид тус тус суралцаж байна.
Манай улсын 16 настай нийт хүүхдийн 2.7 хувь хөдөлмөр эрхэлдэг.
2019-2020 оны хичээлийн жилд 820 Ерөнхий боловсролын сургуульд 640 449 хүүхэд сурч байгаагаас 28 567 нь төгсөх ангид буюу 12 дугаар ангид суралцдаг.