Бидэнтэй нэгд

Улс төр

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Нийтэлсэн

-Богд уулыг 5.4 их наяд төгрөгөөр нүхлэх асуудал хөндөгдөж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ер нь, олон улсын жишгээр 5.5 их наяд төгрөг гэж тавьсан л юм билээ. Дотооддоо судалгаа хийхэд гаднын орноос Хятад хамгийн бага зардлаар хийдэг юм билээ. Хятадууд 700-800 сая ам.доллар гэж байгаа юм билээ. Яах вэ, олон улсын үнээр нь л зураг төслийн тендер зарлагдсан гэж ойлгосон. Дэлхий нийтийн жишгээс харахад баруунд бол тийм тунель энэ хэмжээний үнэтэй байх нь ойлгомжтой. Манайх бол дэлхийн жишгээр зарласан гэж ойлгох хэрэгтэй.

-Байгаль орчны судалгааг нь хийсэн юм болов уу?

-Давхар хийгдэж байна. Бид өнөө, маргаашдаа ухаж төнхөх гээд байгаа юм биш, тийм боломж ч байхгүй. Маш нарийвчилсэн судалгаа хийнэ шүү дээ. Хөрс нь ямар байхаас эхлүүлээд л судалгаа хийнэ. Ард иргэдээсээ асууна. Юу, юуны туханд хүрэлгүй ухаад эхлэх гэж байгаа юм биш. Дээр нь, энэ асуудал анх өнөөдөр л яригдаж байгаа зүйл биш. 1981 онд хөндөгдөж байсан, ЗХУ-ын хийсэн судалгаа байдаг. Дараа нь, Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед нь яригдаж л байсан. Тиймээс судалгаа шинжилгээ хийгээд нэг хүн шийддэг асуудал биш. Гадуур учиргүй их үнэ яриад улстөржүүлээд байгаад харамсаж байна. Тэгэхээр нарийвчилсэн судалгаа хийж, ард иргэдэд мэдээлэл өгнө, ард иргэдээсээ ч асууна.

-Ирэх 2025 оны улсын төсөвт хэдэн төгрөг тавигдсан юм бэ?

-Ирэх оны төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй. Төсвийн тодотголоор 50 тэрбум төгрөг тавьсан. Тэр нь гүүр, тунель зэрэг дээр л тавигдсан төсөл юм. Ганц уул сэтлэх зүйл биш юм. Эхэлж бид зураг төсөл, техник эдийн засгийн үнэлгээ зэргээ хийнэ. Шанхайд очиж 14 км тунелийг очиж үзсэн. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж тайлбарлаж байна билээ.

-ТЭЗҮ-ийн төсөв нь хэдэн төгрөг байгаа вэ?

-50 тэрбум төгрөг. Эдийн засгийн үр өгөөж нь ТЭЗҮ-гээрээ л гарч ирнэ. Шинэ Зуунмод хот төлөвлөлт зэрэг хийгдэнэ. Бид ард иргэдээсээ асууна.

Улс төр16 цаг өмнө

Н.Ганибал: Монголын ардчиллыг хамгаалах, төлөвшүүлэх нь Ардчилсан намын гол үүрэг

Нийгэм16 цаг өмнө

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн сонсгол болно

Нийгэм16 цаг өмнө

Өмнөговь аймгийн уурхайд ажилладаг 800 гаруй хүн хоолны хордлогот халдварт өртжээ

Нийгэм16 цаг өмнө

Х.Нямбаатар: Хотын төвөөс нэг км зайд хоёрдогч түүхий эд авч, машины тос, масло солиод байх нь зохимжгүй

Дэлхий16 цаг өмнө

Олон улсын сансрын станцад ажиллаж буй нисэгчидтэй шууд холбогдлоо

Энтертайнмент16 цаг өмнө

NBA өмсгөлийн борлуулалтаараа тэргүүлсэн тоглогчийг зарлав

Дэлхий16 цаг өмнө

АНУ-тай худалдааны гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ

Энтертайнмент16 цаг өмнө

Б.Од-Эрдэнэ: Ах маань амьд эсэх нь мэдэгдэхгүй байна

Дэлхий16 цаг өмнө

АНУ-ын Төрийн департаментын төсвийг багасгахаар төлөвлөж байна

Нийгэм16 цаг өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээ хөвсгөл аймагт эхэллээ

Нийгэм16 цаг өмнө

800-аад уурхайн ажилтан хоол хүнстэй холбоотой халдварт өртсөн

Дэлхий16 цаг өмнө

Оросын эсрэг хоригийг чангатгах хуулийн төсөл өргөн барьжээ

Эдийн засаг16 цаг өмнө

Зээлийн хүүг бууруулах талаар банкныхантай ярилцана

CGTN мэдээ16 цаг өмнө

Хятадын импорт, экспортын 137 дахь үзэсгэлэн өнөөдөр нээгдэв

CGTN мэдээ19 цаг өмнө

Ши Жиньпин Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Тран Тханх Мантай уулзав