Нийгэм
ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна
Эрүүл мэндийн яамнаас папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбогдуулан мэдээлэл өгч байна.
Хаюдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүү: Папиллома вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинд оруулсан. Дэлхийн улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсноо зарлаж байхад манай улс энэ хавдраар Азидаа тэргүүлж байна. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин дан ганц умайн хүзүүний хорт хавдраас хамгаалдаггүй. Үүнээс гадна бэлгийн үү ургацаг, шодойн хавдар, амны хавдар зэргээс хамгаалдаг.
2023 оны аравдугаар сараас дархлаажуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуульд гепапит А вирусийн эсрэг болон паппилома вирусийн эсрэг вакциныг товлолт дархлаажуулалтад оруулсан.
Зарим төрлийн вирус хорт хавдар үүсгэх чадвартай байдаг. Тэр дундаа паппилома вирус 200 гаруй шинж тэмдэгтэй. 50 хувь нь бэлгийн замаар дамждаг. Энэ вирусийг авлаа гэхэд шинж тэмдэг илэрдэггүй. Ам залгиур, шулуун гэдэг, амьсгалын эрхтэн тогтолцооны эрхтэнд хавдар үүсгэдэг гэдгийг дэлхийн вирус судлаачид эрдэмтэд тогтоочихсон. Манай улсад нийт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Зарим хавдраас сэргийлж болдог. Дэлхийд хорт хавдраас хамгаалдаг хоёр л вакцин байдаг. Үүнд элэгний хорт хавдрын эсрэг гепатит В вирусийн вакцин, папиллома вирусийн эсрэг вакцин юм.
Манай улсад вакцин хийж эхэлснээс хойш зарим өвчлөлийг бүрэн дарж чадсан. Жишээ нь халдварт саа байна. Энэ халдвараар өвчилбөл насан туршдаа саажилттай болох, эндэх эрсдэлтэй. Тийм учраас вакцинаар эрт дархлаажуулах нь ирээдүйд эрсдэлээс сэргийлэх боломжтой.