Нийгэм

Т.Дүүрэнг Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр саатуулжээ

Нийтэлсэн

Өнөөдөр МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал болж байна. Уг хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох бөгөөд Ш.Төмөрсүх, Б.Лакшми​, Ц.Майдар​ нар ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байна.

Тэгвэл танхимын ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлээд байсан Т.Дүүрэнг өчигдөр баривчилж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргаад байгаа ба тэрбээр энэ баривчилгаар ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарласан байдаг.

Харин албаныхны зүгээс Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатын зөвлөхөөр ажиллаж байхдаа шаардлага хангаагүй Германы компанитай 3.5 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж, Монгол Улсад 2.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг мэдээллийг өгч байна.

Exit mobile version