Дэлхий
ЯПОН: Кобе хотод 6000 ширхэг амны хаалт хулгайд алдагдсан хэрэг гарчээ
Японы баруун бүсийн хот болох Кобед 6000 амны хаалтыг эмнэлгээс хулгайлсан хэрэг гарчээ. Цагдаа нар энэ хэргийг мөрдөн шалгаж эхлээд байгааг орон нутгийн хэвлэлүүд онцолжээ. Кобе хот нь Хиого мужийн нийслэл юм.
Хотын эмнэлгийн улаан загалмайн ажилчид дотроо олон мянган амны хаалттай дөрвөн том цаасан хайрцаг алга болсныг өнгөрсөн пүрэв гарагт олж мэджээ. Хайрцаг бүрт 120 жижиг савалгаа бүхий амны хаалт байсан юм.
Кобе хотын эмнэлгийн зүгээс дээрх мэдээллийг даваа гарагт цагдаа нарт өгчээ. Дотроо дүүрэн амны хаалттай хайрцагнуудыг эмнэлгийн гурван давхрын техникийн өрөөнд хадгалж байжээ. Энэхүү өрөө нь ихэвчлэн түгжээтэй байдаг хэдий ч амны хаалтуудыг хулгайлж чадсан байна.
Кобе хотын эмнэлгийн зүгээс ажилчдад хангалттай хүрэлцэхүйц амны хаалт нөөцөд байгаа гэдгийг мэдээлсэн ч болсон үйл явдалд мөн харуусч байгаагаа илэрхийлжээ.