Энтертайнмент
Дидди шүүх хурал хүртлээ батлан даалтаар гарах хүсэлт тавьсан ч шүүх зөвшөөрсөнгүй
АНУ-ын реппер Шон “Дидди” Комбс шүүх хурал хүртлээ 50 сая ам.доллар төлөөд батлан даалтаар гарах хүсэлт тавьсан ч шүүхээс зөвшөөрсөнгүй.
Ингэснээр тэрбээр 2025 оны тавдугаар сарын 5-нд болох дараагийн шүүх хурал хүртэл хоригдох юм.
Шон Комбс баривчлагдаад хоёр сар гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд гурван ч удаа батлан даалтаар гарах хүсэлт гаргаад ялагдаж байна.
Түүнийг бусдыг дарамталсан, эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй хүнд бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн зэрэг гэмт хэрэгт буруутгаж буй.
Харин өдгөө 55 настай Комбс өөрийгөө гэм буруугүй хэмээн тайлбарлаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters