Нийгэм
ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаярыг хуулийн байгууллагад ШАЛГУУЛНА
Сэтгүүл зүйн хараат бус байдалд халдах, ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлчдийг гүтгэх, нэр төр, алдар хүндийг гутаах үйлдлийг удаа дараа гаргаж буй Хууль зүй, дотоод хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон талаар Erennews.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Р.Саруултөгс мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт ХЗДХ-ийн сайд асантай холбоотой нийтлэл гаргасан. Миний бичсэн дээрх мэдээлэл бүгд баримт нотолгоотой. Гэтэл Б.Энхбаяр намайг олон нийтийн сүлжээнд гүтгэж, нүүрсний машин авсан гаруудын нэг гэсэн. УИХ-ын гишүүн сайд байсан хүн сэтгүүлчийг гүтгэж, удаа дараа доромжилж байгаа тул нийт салбарынхныхаа өмнөөс энэ хурлыг хийж байна” гэлээ.