Дэлхий

Румыны Социал демократ нам парламентын сонгуулиар сонгогчдын хамгийн олон санал авчээ

Нийтэлсэн

Саяхан явуулсан Румыны парламентын сонгуулиар Социал демократ нам /СДН/ Депутатуудын танхимд ч, Сенатад ч сонгогчдын хамгийн олон санал авсан болохыг тус улсын Сонгуулийн байнгын хорооноос нийтэлсэн сонгуулийн эцсийн дүн харуулсан байна.

Депутатуудын танхимд СДН сонгогчдын 21,96%-ийн санал авсан бол хоёрдугаар байрт 18,01%-ийн саналаар “Румынчуудыг нэгтгэх эвсэл”, гуравдугаар байрт 13,2%-ийн саналаар Үндэсний либерал нам орсон байна. Мөн 12,4%-ийн саналтай “Румыныг аврах холбоо”, 7,36%-ийн саналтай “СОС Румын”, 6,46%-ийн саналтай Залуусын нам, 6,34%-ийн саналтай Румын дахь унгарчуудын ардчилсан холбоо тус танхимд багтжээ.

Сенатад СДН сонгогчдын 22,3%-ийн санал авсан бол хоёрдугаар байрт 18,3%-ийн саналаар “Румынчуудыг нэгтгэх эвсэл”, гуравдугаар байрт 14,28%-ийн саналаар Үндэсний либерал нам орсон байна. Мөн 12,26%-ийн саналтай “Румыныг аврах холбоо”, 7,76%-ийн саналтай “СОС Румын”, 6,39%-ийн саналтай Залуусын нам, 6,38%-ийн саналтай Румын дахь унгарчуудын ардчилсан холбоо Сенатад багтжээ.

Ийнхүү Румыны шинээр сонгогдсон парламентад улс төрийн долоон нам багтсан байна. Эдгээр намд парламентад багтаагүй намуудад өгсөн саналуудыг тусгай алгоритмаар хуваарилан өгөх учраас намууд хэдэн суудал авах нь одоогоор тодорхойгүй байгаа ажээ.

Exit mobile version